Хүнд үеийг туулж байхдааЗагвар
Бурхан асуудлыг хэрхэн ашигладаг вэ
Амьдралдаа хүнд үеүдийг туулах үедээ эдгээрээр дамжуулан нэг бол бид өсдөг эсвэл бид огт өсдөггүй. Хүнд үе ирэх бүрд хэрэв та Бурханд уурладаг хэвээрээ байгаа бол, таныг огтхон ч шүүх гээгүй юм шүү. Бид бүгд л тийм байдалд байж үзсэн. Гэхдээ бид Түүнийг хайх үед, Түүнийг бид олох болно. Асуудлаар дамжуулан итгэл маань төгс болгогдож байгааг харах нэг арга зам бол, "яагаад” гэдэг асуулт маань “хэрхэн” болон хувирдаг.
Үүнийг Та хэрхэн амьдралд маань ашиглах гэж байна вэ?
Энэ асуудлын улмаас Та бусдад хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ үгүйрлээс Та хэрхэн сайн зүйлийг гаргах вэ?
Христитгэлт хүмүүсийн дунд Бурхан юуг ч үр ашиггүйгээр үрдэггүй гэсэн түгээмэл хэллэг байдаг. Энэ бол бидний итгэлээр дүүрэн үнэн мөн. Хүсээгүйгээр, хүнд нөхцөл байдалд шидэгдсэн ч бай эсвэл сонголт маань биднийг үүн рүү хөтөлсөн ч бай амьдралд маань ялалтыг авч ирэхээр, бусдад нөлөөлөхөөр, алдрыг Өөртөө хүлээн авахад Бурхан үүнийг ашиглах болно. Зовлонгоор маань Бурхан юу хийдэг талаар ярилцацгаая.
Тэр биднийг өөрчилдөг
Галт зовлон зүдүүрээр зовох үед энэ нь биднийг гүнээр тарчлаадаг бөгөөд бидний ихэнх маань энэ “хурдхан өнгөрөөсэй” л гэж хүсдэг. Гэхдээ бид үнэхээр даван туулахын тулд үүгээр бид дамжин өнгөрөхёстой болдог. Нөгөө талд буй эдгэрлийг олж харахын тулд зовж байх үедээ урагшилсаар, зүрх шархлуулах зүйлсийнхээ учрыг нь олсоор байх ёстой. Амьдралдаа шуургыг даван туулах үедээ үүнд шаардагдах хүч чадал бидэнд өгөгдөх болно.
Тэр бусдыг өөрчилдөг
Энгийн боловсролоор олж авч чадахгүй зүйлсийг олж авсан хүнд хэцүү зүйлийг бидний ихэнх маань тэсвэрлэн гарсан байдаг. Их сургуулиас бид мэргэжлийг эзэмшиж болох хэдий ч зовлонгийн талбартаа бид асар их туршлагатай хүмүүс мөн. үүнийг Бурхан хардаг бөгөөд бусдад туслах сав суулга хэмээн Тэр биднийг үздэг. 2 Коринт 1:3-т Паул, "Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн." гэж бичсэн байдаг. Бид зүгээр л туулан гарсан шүү гэж хэлүүлэхийн тулд хамгийн харанхуй бэрхшээлтэй нүүр тулахыг маань Тэр зөвшөөрдөг юм биш. Үгүй дээ, Түүнийг бидэнд өгсөн тайвшралыг өөрсдөө эхлээд хүлээн аваад улмаар бусдад өгдөг байгаасай гэж Тэр хүсдэг.
Ром 8:28-д, Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө "бүх юм"хамтдаа ажилладаг гэж хэлдэг. Зарим зүйлд биш эсвэл хэдхэн зүйлд биш харин бүх зүйлд Бурхан ажилладаг. Есүс загалмай дээр нас барах—гэдэг хамгийн таагүй зүйлийг Бурхан Өөр дээрээ үүрсэн—бөгөөд үүнийг бүх хүн төрөлхтний аврал—хэмээх хамаагүй агуу зүйлийн төлөө ашиглажээ. Зовлон ямар их байна төдий чинээгээр Бурханы авралын үзэсгэлэнтэйгээр харуулах агуу боломж олгогдсон. Авралын түүх бүрээр, амьдралд маань буй гай зовлонг Тэр хэрхэн ялалт болгон хувиргасны төлөөх алдрыг хүртдэг.
Энэ төлөвлөгөөний сүүлийн өдөр, хүнд улирал бидний хүссэнээс яагаад удаанаар үргэлжилдэг талаар бид ярилцах болно. Хүлээж байх үедээ, Бурханд хэрхэн улам илүү найдах, итгэл дотроо хэрхэн улам илүү өсөхөд бид суралцах болно.
Тусгахуй
- Таны туулсан хамгийн хүнд үе юу байсан бэ? Хэн нэгэнд нөлөө үзүүлэхийн тулд зовлонгоо та хэрхэн ашиглаж болох вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдралдаа хүнд нөхцөл байдалтай бид нүүр тулах нь зайлшгүй. Гэвч энэ 4 өдрийн төлөвлөгөөгөөр бид ганцаараа зовж байгаа юм биш, зовлонгийн минь дунд бидэнд зориулсан төлөвлөгөө Бурханд бий, Тэр үүнийг Өөрийнхөө агуу төлөвлөгөөний төлөө ашиглах болно гэдгийг олж мэдэх замаар урамшуулагдах болно.
More