Би талархаж байнаЗагвар
Олж авахыг хүссэн зүйлдээ одоо байгаагаа дээрэмдэх боломжийг би олгохгүй
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ба талархах нь яг адилхан зүйл биш хэдий ч эдгээр нь нэг гэр бүлд багтдаг. Сэтгэл хангалуун байдал улам илүү талархагч хараа руу чиглэсэн замын эхэнд оршдог.
Жишээ нь, тэр зүйлийг улам илүү олж авахаар хүсэх үедээ тэр зүйлийг хүлээн авахдаа тэр зүйлийн төлөө талархах нь тийм амар байдаггүй. Чихэр өгсөнд баярлалаа гэж хэлэх жоохон хүүхдийн талаар бодоод үз учир нь тэгж байж л дахиад чихэр авна гэдгийг тэд олж мэдсэн аж. Тэд чихэр идэж байгаадаа баяртай байна уу? Тиймээ. Гэвч тэд аль хэдийнээ хүлээн авсан зүйлдээ сэтгэл хангалуун байна уу? Үгүй л боловуу. Бидэнд буй сайн сайхан зүйлийг Бурхан бидэнд өгсөн болохыг талархагч хараа ухаарч, талархалаар хариу үзүүлж, улмаар Түүний сайн сайхан хангалттай гэдэгт итгэдэг. Гэвч, бид ихэнхдээ тэр л жоохон хүүхдийн адилаар Бурхан дээр ирдэг, "Баярлалаа. Дахиад өгөөч тэгэх үү."
Бурхан бол бүхнийг хангагч гэдгийг ухаарлыг маань дэрэмдэх боломжийг бид хэрхэн сэтгэл хангалуун бус байдалд олгохгүй байж болох вэ? Ингэж хэлж хэвш, "Баярлалаа Бурхан. Та л байхад надад хангалттай." Ингэх үедээ, талархал маань байгаа зүйл маань хангалттай гэдэг болж хувирахыг нь олж хардаг.
Үүнийг хийгээд үз: Эргэн тойрноо ажиглан хар, тэгээд харж буй зүйлсийнхээ төлөө Бурханд талархаж эхэл. Таны төлөө Түүний хийсэн зүйлсийг бодол санаандаа жагсаа. Энэ долоо хоногт ярилцах үедээ эдгээрийгээ хуваалц эсвэл олон нийтийн харилцааны хэрэгсэл дээр тэдгээрийгээ хуваалц.
Энэ төлөвлөгөөний тухай
Талархалтай байдал байгаа зүйлийг маань хангалттай болгон хувиргадаг. Life.Church-с эрхлэн гаргасан энэ дөрвөн өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ улам илүү талархагч харааг олж мэдэхэд танд туслах болно. Эерэг байсаар бай гэдэг зургаан хэсэг бүхий цувралын хоёр дахь хэсгийн уншихаас эхэл.
More