Би талархаж байнаЗагвар

Бүхий л ерөөлөө би магтаал болгон хувиргах болно
Есүсийн дагалдагчид—тэр ч бүү хэл Бурхан байдагт итгэдэггүй хүмүүс хүртэл—гай зовлонгийн үед эхлээд Бурханаас тусламж хүсдэг тэгээд Түүний санаа зорилгын талаар асуулт тавих байдлаар хариу үзүүлэх нь элбэг байдаг. Аль нь ч байсан хамаагүй, хүнд хэцүү байдал Бурханаас хамааралтай байдлыг маань сануулах нь бий. Бидэнд байгаа нь зөвхөн Тэр л байх эдгээр хором мөчид бидэнд зөвхөн Тэр л хэрэгтэй болохыг ухаараасай гэж би найдаж байна.
Библи дээрх Иовын хувьд энэ бол бодол сэтгэл санааны дасгал байгаагүй. Амьдралд хайрладаг бүхий л зүйлээ Иов үнэндээ алдсан. Тэр хэрхэн хариу үзүүлсэн бэ? Түүний бичсэн номоос дараах хэллэгийг бид эш татдаг, "Эзэний Нэр алдаршиг!"
Зовлон бэрхшээл ба ивээлтэй үед талархагч зүрх Бурханыг магтах магтаал болж буцаж хүрдэг. Түүний ивээлүүдийн төлөө Бурханыг магтахгүй байх үед, зүрхэндээ бардам зангийн хорт үр ургах хөрсийг бүрдүүлдэг. "Би үүнийг хүртэх зохистой нэгэн, би үүнийг олж авах ёстой нэгэн, би л үүнийг хийсэн" гэх мэт санаанууд үндэслэж эхэлдэг ба амьдралд минь буй Бурханы хангагч үйлсийг сүүдэртүүлдэг. Үүнийхээ оронд бид Бурханы ивээлийг магтаалаар буцааж өгөх үед гуйх эсвэл төсөөлөхөөс маань ч хамаагүй илүүг бялхам дүүрнээр үйлдэх хөрсийг Бурханд зориулан бүрдүүлдэг.
Энэ төлөвлөгөөний тухай

Талархалтай байдал байгаа зүйлийг маань хангалттай болгон хувиргадаг. Life.Church-с эрхлэн гаргасан энэ дөрвөн өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ улам илүү талархагч харааг олж мэдэхэд танд туслах болно. Эерэг байсаар бай гэдэг зургаан хэсэг бүхий цувралын хоёр дахь хэсгийн уншихаас эхэл.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Хүлээлт

Миний бизнес Бурханых

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь
