Би талархаж байнаЗагвар
Бүхий л сайн сайхан зүйл Бурханаас ирдэг
Бүхий л сайн сайхан зүйл Бурханаас ирдэг гэсэн санаатай ихэнх хүн санал нийлдэг. Гэвч хэлж буй үгс, хандлага маань үүнтэй санал нийцдэг үү? Үүнийг олж мэдэх нэг арга зам бол дараах асуултыг асуух аж, "Амьдралд минь буй бүхий л сайн сайхан зүйлийн хангагч нь Бурхан гэдэгт би итгэдэг болох нь бусдад тодорхой байдаг уу?"
Талархагч хараагаа нэмэгдүүлэх хэрэгтэй үедээ энэ дасгалыг хийгээд үз. Өөртөө буй сайн сайхан зүйл эсвэл хэн нэгний талаар бодоод үз. Одоо, тэр сайн сайхан зүйлийнхээ эх сурвалжаар нь Бурханыг олох хүртлээ хойноос нь урагш бодоорой.
Бидэнд буй сайн сайхан зүйлийн эх сурвалж Бурхан гэдгийг ухаарах нь олон үр ашгийг дагуулдаг. Сайн сайхан зүйлийг азаар олохоор хүрдийг эргүүлж буй биш гэдгээ бид ухаарах үедээ улам илүү талархагч нэгэн болоод зогсохгүй харин үхэл хагацлын талаар санаа зовох нь багасч, санаа тавихдаа, өгөөмрөөр өгөх маань ихэсч бас бардамналт найрсаг байх маань багасдаг.
Залбирал: Таны сайн сайхан байдлын төлөө талархъя. Сайн сайхан зүйл, үзэж туулсан зүйлс ба хүмүүсээр зогсолгүй бас Таныг амьдралд минь байгаагийн төлөө талархъя. Таны Хэн болохын төлөө талархъя. Учир нь, Эзэн, Та бол үнэхээр сайн Эзэн. Тантай харилцах харилцааны төлөөх талархалтай байдлаар зүрх ба бодлыг минь дүүргээч.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Талархалтай байдал байгаа зүйлийг маань хангалттай болгон хувиргадаг. Life.Church-с эрхлэн гаргасан энэ дөрвөн өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ улам илүү талархагч харааг олж мэдэхэд танд туслах болно. Эерэг байсаар бай гэдэг зургаан хэсэг бүхий цувралын хоёр дахь хэсгийн уншихаас эхэл.
More