Филиппой 4:11-13
Филиппой 4:11-13 АБ2013
Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.