Ач холбогдол бүхий эмэгтэй: Бурхан дотор өөрийн мөн чанараа мэдэх нь Загвар
Ойр дотно харилцаатай байхаар бүтээгдсэн
“Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүүдэрт Намайг халхлаач.”
—Дуулал 17:8 (АБ 2013)
Та Христтэй ойр дотно байхаар бүтээгдсэн. Хаадын Хаан тантай ойр дотно нандин харилцаатай байхыг хүсдэг. Өнөөгийн соёл иргэншилд маш олон эмэгтэйчүүд Бурхантай нөхөрлөх, Түүний тэдэнд зориулсан төлөвлөгөөгөөр хэзээ ч амьдрахгүй гэсэн зүрх шимшрэм алдаа гаргадаг!
Эмэгтэй хүний хувьд Эцэг тантай хамт цагийг өнгөрөөхийг илүүд үздэг гэдгийг ойлгож чадвал та өөрийнхөөрөө биш Түүний таалалд нийцэх зүйлсийг, үйл ажиллагааг сонгож эхэлнэ. Орчлон ертөнцийг Бүтээгчийн хувьд таны амьдрал маш нандин, үнэ цэнтэй гэдгийг ойлгох үед таны хүсэл Түүний хүсэлтэй нэгдэх болно. Гэвч, та Түүний хайраар дүүрэн харцаар өөрийгөө харах хүртэл хэзээ үүнийг ойлгохгүй.
Хэрэв та Эцэгтэйгээ дотно харилцаатай байхын төлөө тэмцэж, үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар гайхаж байгаа бол энэ нь "пуужингийн хурдаар" болдог зүйл биш гэдгийг хэлье. Библиэ нээгээд Дуулал номыг уншиж Түүний оршихуйн гайхамшиг таны эцэж туйлдсан сэтгэлийг угаахыг зөвшөөр. Өдөр бүр магтаал хүндэтгэлд тодорхой цаг зарцуулж, Бурхан Аавыгаа илүү сайн таньж мэдэх цагийг гарга. Подкаст болон номоор дамжуулан Библийн хүчирхэг, зөв сургаалуудыг олж мэдээрэй.
Та Эцэгийн хайртай охиных нь хувьд түүнтэй дотно, хайраар дүүрэн харилцаатай байх үед та Түүнд “нүдний цэцгий” мэт нандин гэдгээ ухаарна. Хүний оршихуйн энэ нандин хэсгийг үл тоомсорлож болохгүй—Түүнийг үл тоомсорлож, мөн Түүнтэй нөхөрлөх нөхөрлөлөөс авах баяр хөөрийг бүү үгүйсгэ. Бурхан Аавтайгаа цагийг өнгөрөөх нь тэнгэрийн улсын хэлтэрхий мэт баяр хөөрийг өгдөг!
Бид өөрсдийгөө хэн болохыг Бурханы дүр төрхөөс олж мэддэг. Бидний ажлын тодорхойлолт Түүний Үгэнд байдаг бөгөөд бид Түүнтэй үүрд нэгдэх хүртлээ Түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэх болно. Энд байх хугацаандаа бид харагдах зүйлсээр бус харин итгэлээр алхдаг, учир нь бидний хараа бүхэлдээ өөр ертөнц рүү ширнэ. Өнөөгийн энэ ертөнц бидний иргэний харьяалал биш бөгөөд хувиршгүй хаант улс биднийг хүлээж байна!
Та бол Бурханы хэлсэн тэр нэгэн. Үүнд итгээрэй!
Хэрэгжүүлэх алхам:
Өнөөдөр та надад carol@carolmcleodministries.com хаягаар и-мэйл бичиж, өөрийгөө таних аянд тань хэрхэн залбирч болохыг хэлээрэй. Бурхан таныг хэрхэн хардаг вэ? энэ талаар би танаас сонсохыг тэсэн ядан хүлээж байна!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бидний гадна төрх болон ур чадварууд нь бидний хэн болох мөн чанар биш бөгөөд энэ нь бидний амьдралд хэзээ ч тодорхой байр суурийг эзлэх ёсгүй. Бид өөрсдийн үнэ цэн болон жинхэнэ чадамжийг Бурханы үнэлэмжээр хэмжих ёстой. Чухал ач холбогдол бүхий эмэгтэйн хувьд Бурхан таныг хэн гэж хэлсэнтэй санал нийлэх хэрэгтэй. Мөн чанар байр суурийн талаарх хүчирхэг үнэн бол: Бурхан дотор өөрийгөө хэн гэдгийг мэдэх хүртэл бид өөрсдийгөө хэн болохыг мэддэггүй.
More