Ач холбогдол бүхий эмэгтэй: Бурхан дотор өөрийн мөн чанараа мэдэх нь Загвар
Жинхэнэ Гоо үзэсгэлэн
Бурхан Өөрийн суу билгээр бүхнийг бүтээсэн бөгөөд Тэр таныг үгээр илэрхийлэхийн аргагүй онцгой гайхамшигтайгаар бүтээсэн. Тэр таныг бие, сүнс, сэтгэл гэсэн гурван салангид хэсгээс бүтээсэн. Бидний оршихуйн эдгээр гайхалтай хэсэг бүр чухал ач холбогдолтой.
Гэсэн хэдийд таны бие бол таныг оршин байлгаж буй сав адил юм. Таны бие таныг тодорхойлохгүй мөн таны хувь тавиланг эсвэл үнэ цэнийг тодорхойлохгүй. Дэлхий таны нүүр царай, бие махбод дээр тулгуурлан таныг дүгнэж магадгүй, гэхдээ энэ нь зөвхөн харагдах гадаад үзэмж. Бурханы хардаг зүйлийг ертөнц хардаггүй!
Таны сүнс бол Бурхан ДНХ-н тусгал бөгөөд Тэр танд ер бусын амьдралыг ерөөл болгон өгсөн. Таны сүнс Бурханы дуу хоолойг сонсож Түүнд дуулгавартайяа хариулдаг тал юм. Таны сүнс бол Бурханы хаанчлалыг байгуулж, Сүнсний үр жимсийг ургуулж, нүдээр харснаар биш харин итгэлээр алхдаг таны нэг хэсэг юм. Таны амьдралын туршид таныг хүчирхэгжүүлэх бүтэц бол таныг сүнс юм.
Бурханы бүтээлийн бүтцийн гурав дахь хэсэг бол таны сэтгэл бөгөөд энэ нь оюун ухаан, хүсэл, сэтгэл хөдлөл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Таны сэтгэл ямар нэгэн зүйлээр дүүрэх хүртлээ хоосон байдаг. Эхлэлээсээ авхуулаад таны сэтгэл Түүгээр дүүргэх нь Бурханы төлөвлөгөө байсан! Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бид Түүнтэй ойр дотно байх харилцааг ертөнцтэй харилцах харилцаанаас илүүд үзэх нь үргэлж Түүний хүсэл байсан. Мөн Түүний санал болгож буй бүх зүйлээр сэтгэлийнхээ хөндийг дүүргэх нь Түүний зүрхийн хүсэл байсан юм.
Жинхэнэ гоо үзэсгэлэн эмэгтэй хүний сэтгэлээс цацардаг. Бидний амьдрал дахь гунигтай мэдээ бол бид Бурхан ба Түүний Үгийг эрхэмлэдэггүй соёлын үнэт зүйлсээр сэтгэлээ дүүргэж, Бурхан хангалттай биш гэсэн дэндүү худал хуурмагт итгэсэн явдал юм. Бид зүрх сэтгэлийнхээ хоосон орон зайг дүүргэхийн тулд хувцас, эрчүүд, банк дахь мөнгө, зугаа цэнгэл, донтолт руу хандсан. Хэрэв та сэтгэлээ эрдэнэсээр бус хогоор дүүргэх гэж мунхаглан оролдвол Бурхан таныг хэрхэн хардаг мөн та өөрийгөө жинхэнэ хэн болохыг хэзээ ч ойлгохгүй.
Таныг тэнгэрлэг хувь тавилан дотор алхаж, өөртөө итгэлтэй эмэгтэй байхын тулд Бурхан танд сэтгэл зүрхийг өгсөн. Таныг өөрийнхөө ертөнцөд баяр хөөртэй, итгэл найдвартай, амар тайван, зөвт байдлыг харамгүй тараалгахаар Бурхан танд сэтгэл зүрхийг өгсөн. Бурхан танд зөвхөн Түүнтэй хамт цагийг өнгөрөөхөд л цэцэглэн хөгждөг сэтгэлийг өгсөн. Таны дур булаам байдал хэзээ ч таны гадаад төрхөөр тодорхойлогддоггүй; Таны жинхэнэ гоо үзэсгэлэн үргэлж Эцэгтэйгээ харилцах харилцааны тусгал байх ёстой.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бидний гадна төрх болон ур чадварууд нь бидний хэн болох мөн чанар биш бөгөөд энэ нь бидний амьдралд хэзээ ч тодорхой байр суурийг эзлэх ёсгүй. Бид өөрсдийн үнэ цэн болон жинхэнэ чадамжийг Бурханы үнэлэмжээр хэмжих ёстой. Чухал ач холбогдол бүхий эмэгтэйн хувьд Бурхан таныг хэн гэж хэлсэнтэй санал нийлэх хэрэгтэй. Мөн чанар байр суурийн талаарх хүчирхэг үнэн бол: Бурхан дотор өөрийгөө хэн гэдгийг мэдэх хүртэл бид өөрсдийгөө хэн болохыг мэддэггүй.
More