Ач холбогдол бүхий эмэгтэй: Бурхан дотор өөрийн мөн чанараа мэдэх нь Загвар
Бурханы оршихуйгаар дүүрэн
Хэрэв таны өөрийгөө үнэлэх үнэлэмж тань Бурханы таныг хэн гэж үздэгээс зөрүүтэй байвал та байнгын ичгүүртэй тулгарах болно. Бурханы харж байгаагаар өөрийгөө харахаас татгалзах үед таны амьдралыг харах хараа тань гажуудаж бардамнал, ичгүүрээр харах болно. Та хэзээ ч анхнаасаа хэн байхаар бүтээгдсэнээ огт мэдээгүй учраас хэн болсноосоо ичих болно.
Адам Ева хоёр Бүтээгчээ мэдэж байсан учраас аюулгүй байсан. Амьдралын гол зүйл нь тэдний гадаад төрхөд биш харин тэдний доторх зүйлээс үүдэлтэй гэдгийг төрөлх зөнгөөрөө мэдэж байсан гэдэгт би итгэлтэй байна. Адам, Ева хоёр ичсэнгүй, учир нь тэдний амь амьсгалыг зохион бүтээсэн Нэгэний оршихуйгаар тэд өөрсдийгөө дүүргэж байсан! Тэд амийн модноос идэж үдшийн сэрүүнд Бурхантай хамт алхаж байв. Үүнд ямар ч ичгүүр байсангүй!
Харин Ева бичээст "худал хуурмагийн эцэг" хэмээн тодорхойлсон нэгний үгэнд итгэсэн (Иохан 8:44 АБ 2013). Сатан худал хуурмагаараа алдартай бөгөөд үүнээс өөрөөр харилцах арга замыг мэддэггүй. Хэрэв Эцэг таныг бүтээсэн гэдэгт бүрэн итгэхгүй аваас дайсны худал хуурмагт итгэх эрсдэлийг бий болгоно. Амийн модноос идэж Бурхантай дотно харилцаатай байх нь Бурханы танд итгэх итгэл найдварыг харуулах ганц арга зам юм.
21-р зуунд Бурханы эмэгтэйчүүд бидэнд: Бурхан Үгэнд итгэх эсвэл Сатаны худалд итгэх. Бурхан биднийг хайрласан, ерөөсөн гэдэгт итгэх эсвэл дайсны худалд итгэх. Бурханы алдрын төлөө Түүний дүр төрхөөр бүтээгдсэн гэдэгт итгэх эсвэл дайсны худал хуурмагт итгэх гэсэн сонголт бидэнд байна.
Бид дайсны худал хуурмагт биш харин Эцэгийн үнэнд итгэх болно гэдгээ тунхаглах үед гайхамшигт бөгөөд өөр үр дүнг харж чадна. Бурханыг биднийг хэн гэж тодорхойлсон тэр энгийн үнэнийд итгэсний ачаар огт өөр амьдралаар амьдарч чадна! Хэрэв Бурхан хэлээгүй бол... би үүнд итгэхгүй байсан!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бидний гадна төрх болон ур чадварууд нь бидний хэн болох мөн чанар биш бөгөөд энэ нь бидний амьдралд хэзээ ч тодорхой байр суурийг эзлэх ёсгүй. Бид өөрсдийн үнэ цэн болон жинхэнэ чадамжийг Бурханы үнэлэмжээр хэмжих ёстой. Чухал ач холбогдол бүхий эмэгтэйн хувьд Бурхан таныг хэн гэж хэлсэнтэй санал нийлэх хэрэгтэй. Мөн чанар байр суурийн талаарх хүчирхэг үнэн бол: Бурхан дотор өөрийгөө хэн гэдгийг мэдэх хүртэл бид өөрсдийгөө хэн болохыг мэддэггүй.
More