Ач холбогдол бүхий эмэгтэй: Бурхан дотор өөрийн мөн чанараа мэдэх нь Загвар
Бурханы шилдэг бүтээл
“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.”
—Эхлэл 1:27 (АБ 2013)
Бурхан үг болох бичээсийн хамгийн эхний бүлэгт хүчтэйгээр, зоригтойгоор мэдэгдсэн нь эрхэм нэгэн та Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг хэлжээ!
Энэхүү үнэн нь: Та Бурхан шиг. Таны харагдах байдал, үйл хөдлөл, яриа тань ертөнцийг бүтээсэн Бурхан шиг бүтээгдсэн. Та бол 21-р зууны эхэн үеийн дэлхий дээрх Бурханы төлөөлөл юм. Тэр таныг бүрэн төгс шилдэг бүтээл болгон бүтээсэн. Одоо мэдээж та өөрөө Бурхан биш. Гэсэн ч, Тэр таныг бүх талаараа Түүнтэй адил байхаар бүтээсэн! Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Таны дотор Бурханы ДНХ байгаа!
Та өнгөрсөнд гологдсоны үр дагавар, хүүхэд насны хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл мөн сэтгэлийн шарах зэргийг бүтээгдэхүүн биш. Та бол амьд биелэл болсон Хайр болох Бурханы зан чанар, дүр төрхийн тусгал болон бүтээгдсэн бүтээл. Энэхүү зовлонт дэлхийд Есүсийн зүрх, гар, хөл байх гайхалтай боломж бидэнд өгөгдсөн.
Таны сүнсний дайсан, Сатан таны хэн байхаар бүтээгдсэн тэрхүү баялгийг ашиглуулахыг хүсдэггүй бөгөөд таны бодол санааг гажуудуул, анхаарлыг таны сарниулж, сэтгэлгээг тань төөрөгдүүлж, өөрийн хууль бус дүр төрхөөр сатааруулах гэж хичээдэг. Сатан таныг хангалтай биш, та хэзээ ч хангалтай сайн болохгүй гэж итгүүлэх замаар таны мөн чанарыг алж устгахыг хичээдэг. Гэхдээ мөнхийн Бурханы хөдөлшгүй үнэнтэй юу энэ зэрэгцэхгүй!
Бурхан эр эм хүнийг бүтээснийхээ дараа тэднийг ерөөн, бүх бүтээлээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн. Тэр тэднийг бүтээлийг арчуулахаар үлдээсэн. Найз минь, бүх хүч, эрх мэдэл эзэмшдэг Нэгэн та бидэнд дэлхийг хариуцуулсан!
Би таныг итгэлийн системээр өөрийгөө хэрхэн харахын чухал ач холбогдолыг ойлгоосой хэмээн хүсэж байна. Юуны түрүүнд, та хэзээ ч өөрийгөө хэн гэж бодсон шиг амьдрах боломжгүй. Хэрэв та зүрх сэтгэлээсээ Бурхан үгэнд итгэдэг бол Тэр үргэлж таны сайн сайхны төлөөх төлөвлөөг бэлдсэн байдаг хэмээн тунхагладаг тул та ч мөн өөрийгөө Түүний боддог шиг бодох ёстой. Та Бүтээгчийн зорилго болон Үгэнд оюун ухаанаа даатгах үед энэ нь таны хэлж буй үг, гаргаж буй шийдвэр, эргэн тойронд тань нөлөөлнө. Би таныг өөрт байхгүй зүйлсийг бус, оронд нь танд байгаа зүйлсийнхэн талаар бодоосой гэж хүсэж байна.
Энэ төлөвлөгөөний тухай
Бидний гадна төрх болон ур чадварууд нь бидний хэн болох мөн чанар биш бөгөөд энэ нь бидний амьдралд хэзээ ч тодорхой байр суурийг эзлэх ёсгүй. Бид өөрсдийн үнэ цэн болон жинхэнэ чадамжийг Бурханы үнэлэмжээр хэмжих ёстой. Чухал ач холбогдол бүхий эмэгтэйн хувьд Бурхан таныг хэн гэж хэлсэнтэй санал нийлэх хэрэгтэй. Мөн чанар байр суурийн талаарх хүчирхэг үнэн бол: Бурхан дотор өөрийгөө хэн гэдгийг мэдэх хүртэл бид өөрсдийгөө хэн болохыг мэддэггүй.
More