Хамт олон: Амьдралыг хамтдаа олох ньЗагвар
Хэзээ та насанд хүрэгч мэт болж эсвэл амьдралынхаа утга учрыг олох вэ?
Энэ Библи Уншлагын Төлөвлөгөөний сүүлийн өдөрт та ирээд байна, гэвч хариултаасаа илүү асуултууд танд маш олон байсан хэвээр байгаа байх. Таны мэдвэл зохих зүйл гэвэл: Зүгээр дээ.
Насанд хүрсэн мэт мэдрэмж танд хэзээ ч төрж эхлэхгүй бөгөөд бүхий л асуултуудын хариултыг олж авсан мэт мэдрэмж танд хэзээ ч төрөхгүй. Ийм л байхаар Бурхан зохион бүтээсэн аж. Бид бүхий л хариултуудыг мэдэж байсан бол Бурхан бидэнд хэрэггүй байх байсан.
Дуулал 119:105-д Бурханы үг бидний хөл дэх дэнлүү бөгөөд бидний зам дахь гэрэл гэж хэлсэн байдаг. Энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй дүр зураг. Дараагийн зөв зүйлийг хийхэд л хангалттай мэдээллийг Бурхан бидэнд өгдөг гэж энэ нь үндсэндээ хэлж буй аж. Бид бүхэл бүтэн том зургийг хардаггүй. Энд л хамаг утга учир оршино. Учир нь бид үүний дараа юу болох вэ гэдгийг мэдэхгүй байх үед, энэ бол Бурханд найдах боломж.
Амьдрал маань ямархуу байдалтай харагдах вэ гэж өөрсдийнхөө бодож буйг Бурханд авч ирэх хэдий ч Бурханы зорилго нь бидний гуйх, бодох, төсөөлж чадахаас минь ч хамаагүй давсан агуу байдаг гэдгийг мэдэн төлөвлөгөөгөө Түүн дээр бид нээлттэй авч ирдэг.
Тэгэхээр амьдралынхаа учрыг олох гэж бүү стресст. Ажил мэргэжлийнхээ хувьд ямар нэгэн агуу зүйлийг хийх нь зан чанарын жинхэнэ тэмдэг биш. Хөршөө хэрхэн хайрладаг чинь зан чанарын жинхэнэ тэмдэг мөн. Өмнөө байгаа дэлхийг өөрчлөхөөр таны дотор Бурханаар суулгагдсан бэлгийг ашигла.
Ямар ихийг мэдэхгүй болохоосоо болж бүү цөхөр. 1 Коринт 8:1 нь мэдлэгтэй гэдгээ мэдэх нь чухал мэт мэдрэмжийг бидэнд төрүүлдэг хэдий ч хайр Чуулганыг босгодог болохыг бидэнд сануулдаг. Бид нэгдэл дотор амьдрах болтугай гэсэн Бурханд хандах залбирал Есүсийн хэлсэн эцсийн үгсийн нэг байжээ. Бие биенээ гэсэн хайр ямар чухал болохтой харьцуулахад үзэл баримтлал маань сул дорой болохыг энэ нь бидэнд хэлж буй аж.
Насанд хүрсэн хүн байх гэдэг бол ямар нэгэн газарт хүрч очих талаарх асуудал огт биш юм. Энэ бол Бурханаас болон эргэн тойрныхоо хүмүүсээс хамааралтай байхад суралцах талаарх асуудал юм. Бурханы Үгэн дотор байсаар бай. Тэрээр таниар хийлгэхээр дуудах дараагийн зөв зүйлийг үйлд. Тэгээд өмнөө байгаа хүнийг хайрла. Үүнийг хийх үед юу болдог вэ? Энэ нь таныг болон Чуулганыг босгох болно.
Дараах зүйлийг сайтар тунгаан бод: Бурханаас болон эргэн тойрныхоо хүмүүсээс улам илүү хамааралтай байхад суралцах ямар арга замууд байна вэ?
Залбир: Бурхан, надад зориулсан төлөвлөгөөний тань төлөө Танд талархъя. Таны зорилго миний гуйх, бодох, төсөөлж чадахаас минь ч хамаагүй давсан агуу байдаг гэдэгт найдан төлөвлөгөөгөө нээлттэйгээр Таны өмнө авч ирэхэд надад туслаач. Намайг зөв хүмүүсээр хүрээлүүлээч. Надаар хийлгэхээр Таны дуудах зүйлсийг хийхэд надад туслаач. Өдөр бүр Таныг болон бусдыг улам илүүгээр хайрлахад надад туслаач. Есүсийн Нэрээр гуйн залбирлаа. Амен.
finds.life-с насанд хүрэгч байхад зориулсан ашиг тустай олон зөвлөгөөнүүдийг олж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаараа биш. Хамт олон хэмээх Life.Church-с идэр залуу насанд хүрэгчдэд зориулсан 7 өдрийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр дамжуулан амьдралынхаа хамгийн том асуултад хамтдаа хариулцгаая.
More