Хамт олон: Амьдралыг хамтдаа олох ньЗагвар

Collective: Finding Life Together

7-с 2 дахь өдөр

Бусад бүх хүмүүс миний адил ганцаардмал байдаг уу?

Орчин үед мэдээлэл бидэнд 24 цагийн туршид, 7 хоногийн өдөр бүрийн туршид боломжтой байдаг. Ямар ч зүйлсийг, хэзээ ч та Гүүглээс хайж олох боломжтой. Хагарсан дугуйг яаж нөхөх, хэрхэн мөнгөө төсөвлөх, бэлэн гоймонг ч хүртэл яаж хийх вэ гэсэн бэлэн бичлэгийг ЮүТүбээс олох боломжтой. Тэдгээр мэдлэгүүд нь үр ашигтай хэдий ч ганцаараа байхдаа хэт их мэдээллийг олж авах нь амархан болох боломжтой байдаг бөгөөд-үүний төлөө бид огтхон ч бүтээгдээгүй аж.

Бусад хүмүүсийн хамт амьдруулахын тулд Бурхан биднийг бүтээсэн. Энэ бол чуулганд олонтаа хэрэглэгддэг үг бөгөөд энэ нь үндсэндээ бидэнд сайн найз хэрэгтэй гэсэн утгатай. Яагаад? Учир нь ганцаараа мэдээллийг олж авах нь өөрчлөлтөд хүргэх нь маш ховор байдаг. Бидэнд мэргэн ухаан хэрэгтэй байдаг бөгөөд мэргэн ухаан бусадтай хамт байхад хамгийн ихээр өсдөг.

Эхэнд энэ нь ямархуу байсан талаар авч үзэцгээе. Хүн ганцаараа байх нь "сайн биш" гэж Бурхан хамгийн түрүүнд хэлжээ. Бусад хүмүүс бидэнд хэрэгтэй байхаар бид бүтээгдсэн. Өөрийнхөө амьдрал, энэ дэлхий дээрх үйлчлэлээрээ дамжуулан Есүс үүнийг бидэнд үлгэрлэн үзүүлсэн аж. 

Өөртэйгөө хамт амьдралыг туулахын тулд Есүс 12 төгс бус хүмүүсийг сонгожээ. Тэд хамтдаа идэж уун, хамтдаа залбирч, хамтдаа үйлчилсэн. Тэр яагаад үүнийг хийсэн бэ? Есүст хүмүүс хэрэгтэй байгаагүй. Тэр Есүс шүү дээ. Энэ нь магадгүй Түүний төгс төгөлдөр зорилгын төлөө төгс бус хүмүүсийг хэрхэн хайрлахыг бидэнд харуулахын тулд байсан байж болох юм. 

Есүс гайхалтай найзуудтай байх нь ямар байдгийг бидэнд харуулсан. Энэ нь Түүнээс золиос шаардах болно гэдгийг Тэрээр мэдэж байлаа. Иудас Түүнээс урвах болно гэдгийг Тэр мэдэж байлаа. Үнэндээ, Петр ч бас тийм төгс нэгэн байгаагүй. Тэрээр Петр Өөрөөс нь татгалзан, үгүйсгэх болно гэдгийг мэдэж байсан боловч Есүс тэднийг бүгдийг нь алдааных нь хамтаар хайрласан. 

Ийм төрлийн хайраас бидэнд суралцах зүйл бий. Бид төгс найз дээрээ ихэнхдээ анхаарлаа төвлөрүүлэн яг өмнө маань байх найзаа анзааралгүй өнгөрдөг. Бид өөрийнхөө хүрээний хүмүүсийг олоод тэднийг-алдаа дутагдалтай нь хамт-Есүс хэрхэн биднийг хайрладаг шигээр хайрлавал зохино.

Бусадтай хамт байхын өөр нэг чухал үр өгөөж нь Есүс бидэнд үлгэрлээд зогсолгүй мөн бидэнтэй энэ үйл явцын маань туршид хамтдаа байхаа амласан явдал мөн. Хоёр буюу түүнээс дээш тооны хүмүүс Түүний нэр дээр цуглах үед Тэрээр бидэнтэй хамт байна гэж Есүс хэлжээ. Энэ бол бусад хүмүүстэй цагийг өнгөрүүлэхэд биднийг дуудах шалтгаан мөн. 

Тэгэхээр та эргэн тойрныхоо хүмүүсгүйгээр амьдралынхаа төлөвлөгөөг гаргахыг хичээх юм бол энэ нь таны хүссэнээр болохгүй л боловуу. Зорилгынхоо дагуу амьдрахад бидэнд бусад хүмүүс үнэхээр хэрэгтэй. Өөрсдийнхөө хэн болохыг таньж мэдэхэд бидэнд бусад хүмүүс хэрэгтэй. Биднийг унахад, бүтэлгүйтэхэд урамшуулдаг, хүчийг өгдөг, бидэнтэй хамт залбирдаг, босоход минь тусалдаг хүмүүс бидэнд хэрэгтэй.

Энэ нь улам хяналтаас гарах болно. Энэ нь үргэлж тийм ч ойлгомжтой байхгүй байх болно. Гэвч та Есүс шиг байхыг бас Есүс шигээр хайрлахыг сонгох үед-нэг дэх өдөрт бидний судалсан шиг зөв зүг рүү чиглэж байгаагаа та ухаарах болно.

Дараах зүйлийг сайтар тунгаан бод: Төгс найзтай байхыг хүссэнээсээ болоод ямар найзыг та анзааралтгүй өнгөрч байна вэ? 

Залбир: Есүс ээ, бусадтай хамт байх нь ямархуу байдаг болохыг надад харуулсны тань төлөө мөн бусадтай хамт байх үед минь бидэнтэй хамт байхаар амласны тань төлөө Танд талархъя. Таниас болон миний амьдралд Таны өгсөн хүмүүсээс улам илүү хамааралтай байхад надад туслаач. Тань шиг бусдыг хайрлахад надад туслаач. Есүсийн нэрээр залбиран гуйлаа. Амен. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Collective: Finding Life Together

18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаараа биш. Хамт олон хэмээх Life.Church-с идэр залуу насанд хүрэгчдэд зориулсан 7 өдрийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр дамжуулан амьдралынхаа хамгийн том асуултад хамтдаа хариулцгаая.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с