Хамт олон: Амьдралыг хамтдаа олох ньЗагвар

Collective: Finding Life Together

7-с 5 дахь өдөр

Амьдралынхаа зорилгыг бид хэрхэн олж мэдэх боломжтой вэ?

Бид хүүхдүүдээс байнга ингэж асуудаг, "Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?" Энэ талаар бодох үед энэ нь 5 настай хүүхдэд хэт ахадсан асуулт мэт байна тийм үү. Гэвч 18 хүрэнгүүтлээ л гэнэт энэ бүхний учрыг олох гэсэн асар их шахалт тан дээр ирдэг. Томоохон асуулт гэвэл-Амьралдаа би юуг хийх ёстой вэ?

Завшаантай зүйл гэвэл, дагавал зохих үлгэр жишээг Есүс бидэнд үлдээжээ. Нэгдэх өдөр бидний ярилцсанчлан, амьдрал дахь хамгийн гол зорилго маань Бурханыг болон бусдыг хайрлах мөн. Энэ нь магадгүй амархан зүйл мэт сонсогдож болох хэдий ч үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх нь тийм ч амар биш. 

Бусдыг хайрлах гэж алдаа гаргах үед нь, тантай тааруухан харьцах үед нь, таны уурыг хүргэх үед нь ч тэднийг хайрлахыг хэлдэг. Шийдвэр бүр тань дараах линзээр шүүгдэхийг хэлдэг-Энэ шийдвэр нь миний эргэн тойрон дахь хүмүүст хайрыг харуулахуйц байна уу? 

Тэрээр дагалдагчдаа орхин явах үедээ Есүс зорилгыг маань улам тодорхой болгожээ. Тэрээр хамгийн сүүлд өгсөн зааварчилгаандаа бидний үйлчлэл юу болохыг дурдсан байдаг-та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Бурханд хэрхэн дуулгавартай байхыг бусдад заа. Мөн Тэрээр эдгээр үйл явцын туршид бидэнтэй үргэлж хамт байхаа амласан. 

Есүсийн адилаар бусдыг хайрлах замаар бусдыг Есүс рүү дагуулах нь бидний үйлчлэл аж. Энэ нь бас л хялбар мэт сонсогдох хэдий ч тийм ч амархан зүйл огтхон ч биш юм. Таны хаана байгаагаас үл хамааран энэ бол таны зорилго мөн. Та бизнес эрхлэгч ч бай, эсвэл кофе шоп дотор ч байсан эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлахыг, Есүсийн талаарх сайнмэдээг тэдэнд хэлэхийг өөрийнхөө үйлчлэлээ болго. 

Дараах зүйлийг сана-ямар нэгэн чухал зүйлийг хийхийн тулд та ямар нэгэн баатарлаг зүйлийг хийх хэрэггүй. Өөрчлөлтийг авч ирэхийн тулд та гүйцэтгэх захирал байх шаардлагагүй, үйлчлэл хийхээр хаа нэгэн газар руу явах шаардлагагүй эсвэл ямар нэгэн зүйлд аварга нь байх шаардлагагүй. Энэ бүгд бүгдээрээ л сайхан зүйл хэдий ч өмнөө байгаа хүмүүсийг хайрлах замаар гайхалтай зүйлийг өдөр бүр хийх боломж хүн бүрт олгогддог. 

Тэгэхээр шахалтыг өөрөөсөө холдуул. Өөрөө өөртөө тавьсан шаардлагагүй горьдлогуудаасаа сал. Бурхан тантай хамт, Тэрээр танд зориулан бэлтгэсэн замаар явахад таныг удирдан, чиглүүлж байна. 

Энэ үнэнийг таны өмнө буй агуу шийдвэрүүдтэй хэрхэн нийцүүлэх вэ? хэмээн та бодсон хэвээр байж болох юм. 

Дараах гурван асуултууд зорилгынхоо дагуу хэрхэн амьдрахаа шийдэхэд танд туслах бөгөөд-Бурханыг болон бусдыг та хайрлах боломжтой бөгөөд хаана ч явсан дагалдагчдыг бэлтгэх боломжтой гэдгээ бүү мартаарай. 

1. Болж өнгөрсөн ямар үйл явдал таныг хэлбэржүүлсэн бэ? Өнгөрсөн тань таны хэн болохыг тодорхойлдоггүй хэдий ч энэ нь таныг төлөвшүүлэх боломжтой. Бусдыг тэрхүү зүйлийг давж гарахад нь туслахуйц зүйлийг та үзэж туулсан уу? Энэ нь таны хүсэл сонирхол юу болохыг шийдвэрлэхэд туслах боломжтой. 

2. Танд ямар нэгэн дуулдагын мэдрэмж бий юү? Таны дотор зөвт уур хилэнг хүргэдэг зүйл юү байдаг вэ? Жишээ нь, аюултай нөхцөл байдлуудаас хүүхдүүдийг хамгаалах талаар таны хүсэл оргилдог уу. Магадгүй өвчтэй хүмүүсийг асрахад та үргэлж татагддаг байж болох юм. Юу ч байсан гэсэн, таныг анхаарал халамж тавиулахаар Бурханы таны дотор бүтээсэн тэр л зүйлийг улам илүүгээр хийхэд ямар нэгэн мэргэжил эзэмших нь тус дэм болох эсэх талаар бодож үзээрэй. 

3. Юуг хийхэд та төрөлхийн авъяастай вэ? Түүний алдрын төлөө хүн бүрт Бурхнаас өгөгдсөн өөр өөр бэлгүүд гэж байдаг. Юуг та хамгийн амарханаар хийж чаддаг вэ? Энэ нь юуг хийхээ шийдэхэд тань туслах боломжтой юм. 

Дараах зүйлийг сайтар тунгаан бод: Дээрх асуултуудын талаар бодоход зориулан цаг гарга. Хариултуудынхаа талаар залбир, тэдгээрийнхээ талаар ойр дотныхоо хүмүүстэй ярилц. Эдгээр асуултуудын уулзвар нь зорилгыг тань тодорхой болгох эсэхийг үз. 

Залбир: Бурхан минь, бидэнд өөр өөр бэлгүүд, чадваруудыг өгсөний тань төлөө Танд талархъя. Таныг болон эргэн тойронд минь байх бусдыг улам илүүгээр хайрлахад надад туслаач. Дагалдагчдыг бэлтгэхэд надад туслаач. Би Танд хаана хамгийн илүү үр нөлөөтэйгөөр үйлчлэх боломжтойг надад тодорхой харуулж өгөөч, мөн дараагийн алхам минь юү болохыг надад харуулаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Collective: Finding Life Together

18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаараа биш. Хамт олон хэмээх Life.Church-с идэр залуу насанд хүрэгчдэд зориулсан 7 өдрийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр дамжуулан амьдралынхаа хамгийн том асуултад хамтдаа хариулцгаая.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с