Хамт олон: Амьдралыг хамтдаа олох ньЗагвар

Collective: Finding Life Together

7-с 3 дахь өдөр

Би найзуудыг хэрхэн олох боломжтой вэ?

Амьдралынхаа зүг чигийг олоход найзуудаа олох нь үнэхээр чухал болохыг бид нотолсон. Гэвч насанд хүрсэн хүний хувьд найзтай болох нь эвгүй, сонин зүйл мэт санагдаж болох юм. Өөрийнхөө хүрээний хүмүүсийг та хэрхэн олох боломжтой вэ?

Юуны өмнө Бурхан хангахдаа итгэмжтэй болохыг санаарай. 1 Иохан 5:14-т Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм гэж хэлжээ. Амьдралыг бусдын хамт туулах нь бидэнд зориулсан Түүний төлөвлөгөө мөн. Тиймээс бидний амьдралд хүмүүсийг авч ирээчээ хэмээн Бурханаас гуйх үед Тэр өгөх болно гэдэгт бид итгэлтэй байж болно.

Бид Түүнээс ямар нэгэн зүйлийг гуйхад сайн эцэг эх үр хүүхэддээ таагүй бэлгийг өгдөггүйтэй адилхан Тэрээр биднийг хуурахгүй гэж Есүс хэлсэн байдаг. Тиймээс зөв цагт зөв хүмүүс амьдралд тань ирэхийн төлөө залбиран гуй. Тэгээд ийнхүү залбирах үедээ ямар зүйлийг Ариун сүнс таниар хийлгэхийг хүсч буйг чих тавин сонс. Хамтдаа өдрийн хоол идэхээр асуух хэн нэгэн ажил дээр чинь байж болох юм. Чуулган дээр хамтдаа үйлчилдэг хэн нэгнийг таньж мэдэх байж болох юм. 

Юу гэвэл, найзтай болох гэж таатай орчиноосоо гарах алхамыг хийх, заримдаа татгалзал байх боломжтойг мэдэхийг шаарддаг. Амьдралд хаана байх ёстойгоо үнэхээр олж мэдэх нь таниас эрсдэлтэй алхам хийхийг шаарддаг. Энэ нь ямар байхыг эсвэл хэн таныг хүлээн зөвшөөрөхийг мэдэлгүйгээр та тэр хүнтэй уулзах ёстой болдог. Учир нь хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэсэн айдастайгаа нүүр тулах нь бусадтай холбогдох гол түлхүүр мөн.

Тэгэхээр, хэн нэгэнтэй холбоо тогтоох ёстой гэсэн мэдрэмж танд төрж байвал холбоо тогтоо! Тэр хүний хувьд бусадтай хамт байх гэсэн залбирлынх нь хариулт та ч байж болох юм. 

Дараах зүйлийг сайтар тунгаан бод: Таны амьдралд Бурхан хэнийг авч ирсэн байна вэ? Тэдэнтэй найз болохын тулд таатай орчиноосоо гарч та хэрхэн алхам хийх боломжтой вэ? 

Залбир: Бурхан минь, амьдралын минь бүхий л хэсгүүдийн төлөө санаа тавьдаг сайн Эцэг болохын тань төлөө Танд талархъя. Өнөөдөр, амьдралд минь хүмүүсийг авч ирээчээ хэмээн Таниас би гуйн залбирч байна. Хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэсэн айдастайгаа нүүр тулахад шаардагдах зоригтой байхад, жинхэнэ холбоог тогтооход надад туслаач. Энэ долоо хоногт амьдралдаа хэн нэгнийг урих зоригийг надад өгөөч. Есүсийн нэрээр залбиран гуйлаа. Амен. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Collective: Finding Life Together

18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаараа биш. Хамт олон хэмээх Life.Church-с идэр залуу насанд хүрэгчдэд зориулсан 7 өдрийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр дамжуулан амьдралынхаа хамгийн том асуултад хамтдаа хариулцгаая.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с