Том зүйлсийн төлөө залбирахЗагвар

Pray Big Things

7-с 6 дахь өдөр

Бодож байснаас минь хамаагүй өөрөөр залбирал минь хариулагдах үед

Гурван ихрийн маань төрөлт үнэхээр гайхамшиг байсан. Гэсэн ч, тэдний минь цагаасаа эрт төрсөн нь тэдний болоод миний эрүүл мэнд тэр ч бүү хэл амьдрал минь тодорхойгүй мэт байдалд хөтөлсөн. Эхний гурван сар, хэдэн мянган хүн тэдний минь төлөө залбиралд тулалдаж байх үед эсэн мэнд гарахын төлөө тэмцэлдэхийг бид харцгаасан.

Хачин жигтэй хоёрдагч, гадаад ертөнц алс холын дурсамж мэт бас шинэ бодит байдал маань хүүхдүүдийнхээ зүрхний цохилт нь хэрхэн суларч буйг сонсон, сувилагч нар тэднийг сэхээхээр оролдохыг нь харан мөн сэрэхэд минь гурван ихэр минь амьд байгаасай хэмээн орой бүр Райнтай залбирах цаг хугацааны тасалдар дотор амьдарч буй мэт надад санагдаж байсан. Нярайн эрчимт эмчилгээний тасаг аливаа хүнийг тэр чигээр нь өөрчилдөг. Хоёр, гурван фунтын жинтэй нярай хүүхдүүд амьсгалахаар тэмцэлдэн буй нь санаанаас хэзээ ч гардаггүй. Иаков 4:15-д, "Эзэн хүсвэл, бид амьд байж . . ." гэсэн нь ямар даруу болгохуйц дүр зураг вэ.

Гэвч намайг бэлтгэхдээ Бурхан итгэмжтэй байсан юм. Жирэмслээд гурван сар болсоны дараа гурван ихрүүдийн ээж нар гэж би Гүүглээс хайлаа. Түүхүүд итгэхийн аргагүй уярмаар байв. Райн гэртээ байгаагүй ба би үхтэлээ айсан бөгөөд ухаан мэдрэлгүй болох мэт надад санагдаж билээ. Асуултууд, дааж давшгүй сэтгэл хөдлөлөө ахин нэг удаа Бурхан дээр авч ирэхээр би шийдсэн юм. Тэр үед би маш тодоор: Тэд бол чиний хүүхдүүд биш гэдгийг сонссон.

Өөрийн эрхгүй би уйлсан. Тэр Блэйр, Бэррэт, Блэйк гуравт минь надаас илүү хайртай бөгөөд "Зорьсонд тань [Бурханы] боломжгүй нь үгүй" (Иов 42:2) гэдгийг сануулахын хамт Тэр миний дотор ажлаа хийсээр л байлаа. Би хэзээ ч бүхнийг хянаж байгаагүй, би одоо ч хянаж буй нэгэн биш мөн эцэстээ би хянагч нэгэн байхыг хүсээгүй—учир нь юу болох хэрэгтэйг мэдэж байсан Нэгэн нь Бурхан байсан. Алхам бүрт надад туслахаа Тэр амласан.

Энэ нь хамгийн урт цаг, хамгийн харанхуй шөнүүдэд: хяналтын хуурамч мэдрэмжээ Өөрийнхийгөө орхихгүй хаяхгүй Нэгэний хайр халамж бүхий гарт үлдээхийг заасан. Өсөх гэр бүл минь аюулгүй байсан учир нь бид Бурханы мутарт байсанаас юм. Матай 16:25-д, "Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно." гэж хэлдэг. Хяналтаа тавьж явуулах нь итгэлээ олох боломжийг надад олгосон. Бууж өгөхөд суралцах үед минь Бурханы бидэнд өгдөг эрх чөлөө нь том зүйлсийн төлөө залбирахад хэрэгтэй амар тайвныг бидэнд өгдөг.


Өөрөөсөө агуу ямар нэгэн зүйлийн нэг хэсэг болох Христийн урилгыг та хүлээн авсан уу? Өөртөө буй гэж бодох хяналтаа тавьж явуулахын эсрэг өөрийнхөө хадгалсаар ирсэн айдсаа хүлээн зөвшөөр.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Pray Big Things

Том зүйлийн төлөө залбирахад танд юу саад болдог вэ? Зоригтой залбиралд нь Бурханы амьдралыг өөрчлөхүйц хариултыг өгсөн түүхээ хуваалцах байдлаар Жулиа Жэфресс Садлэр, Бурхан хэлсэндээ хэрхэн хүрдэг ба өмнө нь хэзээ ч харж байгаагүйгээр Түүнийг ажиллахыг нь харах уриалгыг бидэнд авч ирдэг. Хэрхэн зоригтойгоор залбирах, Бурхан хариулахыг нь хүлээн харахад энэ долоо хоногт бид суралцах болно. Жинхэнэ ховор зүйл бол том залбиралд Бурхан хариулахад оршдоггүй харин бид том залбирлыг гуйхад оршдог.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://juliajsadler.com/