Том зүйлсийн төлөө залбирахЗагвар

Pray Big Things

7-с 3 дахь өдөр

Иосеф—Бурханаас өгөгдсөн зүүдээ тавьж явуулахаас татгалзсан хүний жишээ

Хүнд хэцүү асуудлуудтай нүүр тулсан үедээ ч хүртэл зүүдээ тавьж явуулахаас татгалзахыг үлгэрлэсэн Библи дээрх хүний талаар бодох үедээ Хуучин гэрээнд гардаг Иосефийн талаар надад санагддаг. Иосеф бол Абрахамын зээнцэр хүү, Иоаковын арван хоёр хүүгийн нэг нь байв.

Эхлэл 37-р бүлэгт ах нарыгаа тэр нэг л өдөр удирдах болно гэсэн зүүдийг Бурхан Иосефт өгчээ. Бид Иосефийн түүхийг унших үедээ, өөрийнх нь амийг үгүй хийх гэсэн ах нарынхаа хуйвалдааныг сонсохоосоо өмнө Иосеф Бурханыг сонссон гэдгийг санах нь үнэхээр чухал. Боолоор худалдагдахаас нь өмнө Иосефт зүүд өгөгдсөн. Мөрөөдөл нь биелэгдэхээсээ өнгөрсөн мэт бүх нотлох баримтууд харуулж байх үед ч хүртэл Иосеф зүүдээ биелэх болно гэдэгт итгэсээр иржээ.

Ирээдүйд шаардагдах найдварт биднийг бэлтгэхэд туслахын тулд Бурхан бидэнд эхлээд зүүдийг өгөх нь элбэг байдаг. Асар хүнд нөхцөл байдалд Иосефийг зүүд нь л тэтгэсээр ирсэн. Мөн Бурханаас танд өгсөн зүүд таныг ч мөн ирээдүйд юу болохоос үл хамааран тэтгэх болно. Иосефийн адил шоронд хоригдон байх үедээ бид хэрхэн зүүдэндээ, гэр бүлдээ, итгэлдээ үнэнч хэвээрээ байсаар байх боломжтой вэ?

Нэгдүгээрт, Бурханд эргэлзэх үедээ мэдрэмжүүд ба эргэлзээнийхээ талаар бид шударга байх ёстой. Шударга байх нь Бурхантай харилцах харилцаандаа урагшлахад биднийг хүргэдэг. Эргэлзээ, асуултуудаа нуух нь биднийг гацсан, хүч чадалгүй нэгэн байсаар байхад хүргэдэг. Санаандгүйгээр зүүд маань биелэхгүй. Хүнд байдлуудын дараа юу ч хийхгүй байснаараа хүчтэй итгэлтэй нэгэн бид болохгүй. Энэ бол тулаан болох—идэвхитэй зогсолт мөн.

Хоёрдугаарт, Бурханы талаар болоод бидний амьдралд зориулсан Түүний төлөвлөгөөний талаар үнэн гэж мэддэг зүйлтэй маань зөрчилдөх бодол санаагаа олж тогтоо тэгээд үүнийхээ учрыг нь ол. Хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд хоригдон байхдаа Бурхан бүхнийг хянаж буй гэдэгт Иосеф итгэсээр ирсэн. Ахлах сөнч зүүднийхээ талаар Иосефт хэлэхэд нь, Иосеф, "Тайлал нь Бурханых биш үү?" (Эхлэл 40:8) гэдэг. Гэр бүлийнхэнээрээ орхигдсон, гадаад улсаар цор ганцаараа, хилсээр шоронд хоригдсон Иосефт Бурхан үнэхээр өөртэй нь хамт байгаа эсэхэд эргэлзэх шалтгаан асар их байсан нь гарцаагүй.

Нөхцөл байдлыг маань домнох эсвэл хамгийн ихээр айдаг айдсыг минь биелүүлэх эрх Бурханд бий. Бидний хүссэнчлэн гуйлтад минь Тэр хариулахгүй байх үед ч хүртэл Бурхан сайн хэвээрээ байдаг бөгөөд Тэр Хаант суудалдаа заларсан хэвээрээ л байдаг. Бид итгэл болоод үйлдлүүдийнхээ төлөөх хариуцлагыг хүлээдэг.


Ааваа, Таны надад өгөх зүүдийг хүлээн зөвшөөрөхөд надад туслаач, тэгснээрээ хэрхэн үүнийгээ хамгаалан, найдвараасаа зуурсаар байхыг би мэдэх болно.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Pray Big Things

Том зүйлийн төлөө залбирахад танд юу саад болдог вэ? Зоригтой залбиралд нь Бурханы амьдралыг өөрчлөхүйц хариултыг өгсөн түүхээ хуваалцах байдлаар Жулиа Жэфресс Садлэр, Бурхан хэлсэндээ хэрхэн хүрдэг ба өмнө нь хэзээ ч харж байгаагүйгээр Түүнийг ажиллахыг нь харах уриалгыг бидэнд авч ирдэг. Хэрхэн зоригтойгоор залбирах, Бурхан хариулахыг нь хүлээн харахад энэ долоо хоногт бид суралцах болно. Жинхэнэ ховор зүйл бол том залбиралд Бурхан хариулахад оршдоггүй харин бид том залбирлыг гуйхад оршдог.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://juliajsadler.com/