Том зүйлсийн төлөө залбирахЗагвар
Бурханы танд зориулсан тѳлѳвлѳгѳѳн дэх зорилгоо таньж мэдэх нь
Хүн бүрт хамаарах олон дуудлага ба тушаалууд Бурханд байдаг ч бидэнд таньж мэдүүлэхээр хүн нэг бүрт зориулсан онцгой зорилго мөн Түүнд байдаг. Бурхан танд мөрөөдөл, билэг авъяас, хүслийг өгдөг нь таны амьдралд зориулсан гайхалтай төлөвлөгөө Түүнд байгаагийн хажуугаар энэ төлөвлөгөөнд хүрэхэд хэрэгтэй зан чанар, авъяас, сонирхолоор Тэр таныг тоноглосон гэсэн үг.
Юунд таны хүсэл эрмэлзэл дүрэлздэг вэ? Эдгээрийн талаар унших үед зүрхийг тан ямар асуудлууд эсвэл ажил үйлс өдөөдөг вэ? Муу муухай, муу ёрын эсвэл гэмтэй биш байж болох ямар зүйлийг та яг одоо амьдралдаа хүснэ вэ? Магадгүй таны хүсэх зүйл танд зориулсан Бурхан төлөвлөгөөнд багтсан ч байж болох юм. Гэвч энэ нь Бурханаас танд арай өгөдөж амжаагүй байгаа зүйл байж болно. Тэр л зүйл таныг гацсан, өрөвдөлтэй бас үр нөлөөгүй байлгасаар байгаа байж болох юм.
Үргүйдэлтэй тэмцэлдэх гэрлэсэн хосуудын эсийн бүлэгтэй танилцсанаа би сайн санаж байна. Асар олон жил ямар олон хүмүүс үргүйдэлтэй тэмцэлддэг болохыг, заримдаа энэ нь тэдний харилцаанд төгсгөл авч ирдэгийг би төсөөлөөчгүй байсан.Мөн тэмцэлдэх хосуудынөөр өөр хариу үзүүлэлт миний сонирхолыг асар ихээр татаж байлаа. Зарим хүмүүс жирэмслэхийг хичээхээс гадуур өөр ямар нэгэн зорилгыг олж авсан байсан. Тэд чуулгандаа үйлчилсэн хэвээр байв. Хосууд болохынхоо хувьд тэд хөгжилдөн цагийг сайхан өнгөрүүлсээр байлаа. Тэд хаанчлалын зорилын төлөө идэвхитэйгээр ажилласаар байсан. Гэвч зарим хосууд жирэмслэхийг хичээхээс өөр зүйлийн талаар огтхон ч ярьж чадахгүй байв. Энэ сэдэв тэдний харилцан яриаг эзэлж байлаа. Тэмцэл нь тэдний амьдралыг тэр чигээр нь эзэмдсэн.
Энэ урхи хүүхэдтэй болохыг хүсэх хүмүүст л зориулсан зүйл байгаагүй. Олон ганц бие хүмүүс харилцаанд орохоос өөр зүйлийг огтхон ч ярьдаггүй бөгөөд ихэнх бизнес эрхлэгчид дараагийн тохиролцооноос өөр зүйлийг огтхон ч ярьдаггүй. Эдгээр мөрөөдлүүд нь буруу зүйл биш хэдий ч тэдэнд Бурхан өнөөдөр юуг бэлтгэсэн болохыг олж мэдэхийн оронд эдгээр нь тэмцэл дунд нь ихэнх хүмүүсийг гацсан хэвээр байлгадаг.
ЕЕЕЕЕЕЕЕЕ
Энэ төлөвлөгөөний тухай
Том зүйлийн төлөө залбирахад танд юу саад болдог вэ? Зоригтой залбиралд нь Бурханы амьдралыг өөрчлөхүйц хариултыг өгсөн түүхээ хуваалцах байдлаар Жулиа Жэфресс Садлэр, Бурхан хэлсэндээ хэрхэн хүрдэг ба өмнө нь хэзээ ч харж байгаагүйгээр Түүнийг ажиллахыг нь харах уриалгыг бидэнд авч ирдэг. Хэрхэн зоригтойгоор залбирах, Бурхан хариулахыг нь хүлээн харахад энэ долоо хоногт бид суралцах болно. Жинхэнэ ховор зүйл бол том залбиралд Бурхан хариулахад оршдоггүй харин бид том залбирлыг гуйхад оршдог.
More