Том зүйлсийн төлөө залбирахЗагвар
Бидний төсөөлөхөөс хамаагүй илүү
Энэ долоо хоногийг хамтдаа эхлүүлэхээс өмнө санаатайгаар залбирч эхлэх шийдвэрийг гаргаж эхлэхийг—маш тодорхой хүсэлтийг Бурханаас тогтмол гуйхыг би таниас хүсч байна. Үүнийг хийх шийвэр гаргасан маань миний болоод нөхөр Райны минь амьдралыг мөнхөд өөрчилсөн. Ийм бэлэн байдал таны амьдралыг ч бас өөрчлөх хүчин чадалтай. Эзэний өмнө ирэх энэ боломжийг бүү алдаарай тэгснээрээ таны гуйхыг хүсэх залбирлыг Тэр хэлбэржүүлэх болно.
Бидний хөндөх хэрэгтэй хоёрдахь зүйл бол бид Бурханы хүүхдүүд биш учраас гуйснаа хүлээн авдаггүй. Хэрэв та хэзээ ч Бурханыг Аврагч Эзэнээ хэмээн хүлээн аваагүй бол таныг уучлаач, авраач хэмээн урилгүйгээр, Есүсийн загалмай дээр гаргасан золиосыг хүлээн зөвшөөрөлгүйгээр дахин нэг үг цааш нь бүү уншаарай гэж би таныг ятгаж байна. Ром 10:9-10-т, "Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно..." гэж хэлдэг. Хэрэв та Есүстэй харилцах харилцаатай бол Эцэгт саадгүй хүрэх боломжтой. Хаант суудлынхаа өмнө бүрэн дүүрэн баяр хөөр, хүлээн зөвшөөрлөөр Тэр биднийг урьдаг.
Амьдралынхаа ихэнх үед залбиралд би тийм ч их сонирхолтой нэгэн байгаагүй. Үнэнийг хэлэхэд залбирал уйтгартай мэт надад санагддаг байв. Яагаад ийм байсан юм бол? Хариулт нь гэвэл би бусдаас зээлсэн залбирлаар торгоодог байсан. Бусад хүмүүсийн өвдөг сөгдөх залбирлын үр шимийг нь би хүртдэг байлаа. Бусад хүмүүсийн гэрчлэлээс би урам авдаг байсан. Залбирлын талаар тэмүүлэл дутмаг байдал маань теологийн асуудал байгаагүй; энэ бол өмчлөлийн асуудал байсан.
Итгэлээ бас залбирлын амьдралаа өмчлөх нь яагаад тийм чухал байдаг вэ? Хүүхдүүддээ амласан ивээлүүдийг Бурханы ард түмэн өмчлөх талаар Библид ахин дахин дурддаг. Жишээ нь, Дэд хууль 28:12-т, "Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд Эзэн чамд тэнгэрийн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй." гэж хэлдэг. Бүхнийг бүтээгч Бурханд хүрч очих арга зам бүрэн өгөгдсөн атлаа хэрэгтэй, хүссэн эсвэл авмаар байгаа зүйлээ авах ямар ч бодит арга зам үгүй нэгэн мэт амьдрах нь бие биенээсээ бүрэн харшилдах аж.
Түүнтэй ярих хүслийг тан өсгөж өгөхийг Бурханаас гуйн залбир. Залбирлын амьдралд тан өнөөдөр саад болж буй ямар нэгэн зүйл байгаа бол үүнийгээ хүлээн зөвшөөрөн гэмшигтүн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Том зүйлийн төлөө залбирахад танд юу саад болдог вэ? Зоригтой залбиралд нь Бурханы амьдралыг өөрчлөхүйц хариултыг өгсөн түүхээ хуваалцах байдлаар Жулиа Жэфресс Садлэр, Бурхан хэлсэндээ хэрхэн хүрдэг ба өмнө нь хэзээ ч харж байгаагүйгээр Түүнийг ажиллахыг нь харах уриалгыг бидэнд авч ирдэг. Хэрхэн зоригтойгоор залбирах, Бурхан хариулахыг нь хүлээн харахад энэ долоо хоногт бид суралцах болно. Жинхэнэ ховор зүйл бол том залбиралд Бурхан хариулахад оршдоггүй харин бид том залбирлыг гуйхад оршдог.
More