Зорилго уруугаа алхан орЗагвар

Step into Purpose

5-с 5 дахь өдөр

Амь биеэ үл хайрлан үйлчилснээр зорилгодоо хүрэх нь 

Паул Галатчуудыг ертөнцийн аминч үзлээс ялгаатай байж өгөөмөр сэтгэлээр амьдрахыг уриалсан. Христээс бидний хүлээн авсан эрх чөлөө бол хувиа хичээсэн хүсэл тэмүүлэл биш харин бусдад хайраар үйлчилж, Бурханыг алдаршуулах сайн боломж юм. (Галат 5:13 үз). 

Бид Есүсээс энэ талаар төгс жишээг харж болно. Тэрээр амин хувиа хичээлгүй бусдад үйлчилснээр зорилгодоо хүрсэн. Түүний хүн чанар амь биеэ үл хайрлан үйлчлэхийн үнэ цэнийг мэддэг байсан. Тэрээр “ Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч” хэмээсэн. Мөн Есүсийн амь биеэ үл хайрлан үйлчилсэн агуу үйлдлийг “Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог.” Хэмээн залбирч байснаас бид олж хардаг. Түүний үхлээр бид зорилго уруугаа нэг алхам ойртсон. Бид бусдад үүнтэй адил зүйл хийхэд нь туслахын тулд Тэр үхсэн (Матай 26:39 үз).

Та залбирахдаа, бусдад хэрхэн хайраар үйлчлэхийг илчилж өгөөч хэмээн Эзэнээс гуйгаарай. Магадгүй та өөрийн нөхцөл байдлаас ажлынхаа эсвэл чуулганыхаа хүмүүст хэрхэн үйлчлэхээ олж мэдэж болох юм. Та юу ч хийсэн бай, Эзэн танд аль хэдийн өгсөн хайр ба эрх чөлөөнийхөө төлөө бүгдийг хий. 


Бичсэн: Ченаниа Дарма


Хэрэв та C3 коллежийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу here. 

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Step into Purpose

Миний зорилго юу бол? Миний амьдралын утга учир юунд оршиж байгаа бол? Надад зориулсан Бурханы төлөвлөгөө юу бол? Эдгээр асуултуудын ихэнхийг бид амьдралынхаа аль нэг хэсэгт асуудаг. Таныг зорилгодоо хүрэхэд тань дэм болохын тулд бид зарим асуултад хариулахыг зорилоо. Манай C3 коллежийн цөөн хэдэн оюутнууд эдгээр сэдвийн талаар хөнгөхөн хуваалцсан юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан C3 Church Sydney Pty Ltd-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.c3college.com/