Зорилго уруугаа алхан орЗагвар

Step into Purpose

5-с 1 дахь өдөр

Та газарт хүрэхгүй болтол 

Алсын хараа бол таны зорилгодоо хүрэх хамгийн чухал алхам. 

Езекиел 47-р бүлэг дээр сүм доторх ариунаас ариун газраас урсах голын тухай өгүүлдэг (Исаиа 6:1-6). Хэрэв та Бурханы ариун байдлыг эрэлхийлбэл, Түүний танд зориулж байгаа алсын хараа зорилгыг хүлээн авах нь гарцаагүй гэдгийг харуулж буй хүчирхэг хэсэг юм. 

Гэвч, эдгээр эшлэлээс харахад, та тав тухтай байдалд байснаар хүрнэ гэж ерөөсөө ч хэлээгүй.  

Езекиел харж чадах хүртлээ дөрвөн өөр үе шатыг даван туулсан. Ихэнхдээ бид Бурханаас зорилгоо илчилж өгөөч гэж хүсдэг ч, зөвхөн шагайгаа хүртэлх гүнзгийд л бэлэн байдаг. Езекиелийн харсан үзэгдэл бол Бурханы ариун байдалд ойр байснаар урт удаан үргэлжлэх элбэг дэлбэг амьдралын тухай юм. (Дуулал 1:1-3 гардаг гол шиг). Хажуугаар нь урссан зүйлс зогсонги байдалд орж амьгүй болдог. (Езекейл 47:11). 

Хэрэв та алсын хараа, зорилгоо тодорхой тогтвортой байлгахыг хүсэж байвал Бурхантай харилцах харилцаагаа өргөжүүлэх, хил хязгаараа тэлэх хэрэгтэй. Та усанд шумбах үед таны хөл газарт хүрэхгүй хөвөх болно. Чухам энэ л газарт та өөрийн хяналтаа алдаж, оронд нь таны амьдралын зорилгыг биелүүлэхийн тулд Тэр танд санаа тавьдаг гэдгийг мэдэх болно. 


Бичсэн: Кэндис Тоссас

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Step into Purpose

Миний зорилго юу бол? Миний амьдралын утга учир юунд оршиж байгаа бол? Надад зориулсан Бурханы төлөвлөгөө юу бол? Эдгээр асуултуудын ихэнхийг бид амьдралынхаа аль нэг хэсэгт асуудаг. Таныг зорилгодоо хүрэхэд тань дэм болохын тулд бид зарим асуултад хариулахыг зорилоо. Манай C3 коллежийн цөөн хэдэн оюутнууд эдгээр сэдвийн талаар хөнгөхөн хуваалцсан юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан C3 Church Sydney Pty Ltd-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.c3college.com/