Зорилго уруугаа алхан орЗагвар

Step into Purpose

5-с 3 дахь өдөр

Хялбаршуулсан зорилго

“Зорилго” гэдэг бол чуулганд өссөн миний хувьд нэлээн эргэлзээтэй зүйл байсан. 

Бурхан намайг юунд хэрэглэхийг хүсэж байгаа бол? Би тэр зүйлийг нь хэзээ олж мэдэх бол? Тэр хүртэл би яг юу хийх хэрэгтэй вэ? Би эдгээр асуултуудыг асууж, сэтгэлээр унаж, урам зориггүй болдог байсан. 

Үнэндээ миний амьдралыг өөрчилсөн бичээсийг олж мэдэх тэр өдөр хүртэл энэ тал дээр байнга тэмцэлтэй байлаа-"юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий." (1 Коринт10:31)

Илчлэл ирсэн. 

Тийм ээ, Бурхан хүн бүрд зориулсан онцгой төлөвлөгөөнүүдтэй байдаг. Тийм ээ, таны зорилго бусад хүмүүсийн зорилгоос өөр. Гэхдээ эдгээр бүх зүйл Бурханыг алдаршуулахын тулд: хувьчилсан, бүгдийг хамарсан, мөн хамтын зорилготой байдаг.

Бурхан биеэ тоосон үзлийг ойшоодоггүй. Бидний төлөө гэсэн Түүний агуу хайрыг алдаршуулах нь бидний дуудлага юм. Бид Түүний сайн сайхан болон үнэ цэнийг ухаарах үед Түүний бидний төлөө гэсэн агуу хайрын талаарх гүн гүнзгий илчлэлийг хүлээн авч ойлгож эхэлдэг гэдгийг Тэр мэддэг. Энэ л хайр бүхнийг өөрчилдөг юм.

Бид Түүнийг алдаршуулж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран Бурхан бидэнд хайртай байдаг ч, бидний төлөө гэсэн Түүний хүсэл бол биднийг тэрхүү хайрыг бүрэн дүүрнээр мэдээсэй гэж хүсдэг. Бүх алдар нь Бурханд байг! Энэ л бидний зорилго юм.

 

Бичсэн: Ханна Уайт

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Step into Purpose

Миний зорилго юу бол? Миний амьдралын утга учир юунд оршиж байгаа бол? Надад зориулсан Бурханы төлөвлөгөө юу бол? Эдгээр асуултуудын ихэнхийг бид амьдралынхаа аль нэг хэсэгт асуудаг. Таныг зорилгодоо хүрэхэд тань дэм болохын тулд бид зарим асуултад хариулахыг зорилоо. Манай C3 коллежийн цөөн хэдэн оюутнууд эдгээр сэдвийн талаар хөнгөхөн хуваалцсан юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан C3 Church Sydney Pty Ltd-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.c3college.com/