Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар
Мөрөөдлөө сэргээгтүн!
Алсын хараа байхгүй аваас Ард түмэн журамгүй. — Сургаалт үгс 29:18
Бурхан таны зүрх сэтгэлд ямар мөрөөдөл суулгаж өгсөн бэ?
Танд ямар нэгэн мөрөөдөл байгаа эсэхийг би асуухгүй. Учир нь: Танд аль хэдийн мөрөөдөл байгааг, Бурхан бид нарт мөрөөдөл өгдгийг би мэднэ.
Хүмүүс мөрөөдөлдөө янз бүрээр ханддаг. Нэг хэсэг нь бусдын шүүмжлэлээс өөрийгөө хамгаалахын тулд мөрөөдлөө зүрх сэтгэлийнхээ гүнд булшилж орхидог. Өөр нэг нь мөрөөдлийнхөө талаар дахин бодохгүй байхаар өөрөөсөө далдална. Бүр зарим нь мөрөөдлөөсөө зууралдсаар байх нь сэтгэлийг нь их өвтгөдөг учир эцэстээ зүгээр л юу ч мөрөөдөхөө больдог.
Хэрэв та мөрөөдлөө сэргээх шаардлагатай байвал би танд хоёр зүйлийг сануулахыг хүсэж байна. Нэгдүгээрт: та тодорхой алсын хараатай болох хэрэгтэй. Хоёрдугаарт: та энэ хараагаа цаг ямагт өмнөө байлгах ёстой.
Гэхдээ алсын хараатай болно гээд шууд тэр дороо бий болчихгүй. Таны алсын хараатай болох үйл явц Бурханд их сонирхолтой байдгийн адил, эцсийн үр дүнг ч Тэр ихэд сонирхдог.
Элч Паул Филиппой номын 4:11–13-д ямар ч нөхцөл байдалд, хэрхэн сэтгэл хангалуун байж сурснаа бичсэн. Өөрөөр хэлбэл: тэрээр ямар ч зовлон бэрхшээлтэй тулгарсан ч сэтгэл санаагаар унаж, гутрахыг өөртөө хэзээ ч зөвшөөрдөггүй, үргэлж дараагийн хүрч очих боломжтой газар луугаа урагшлан хөдөлдөг байжээ.
Энэ нь та ч бас Паул шиг хаа байгаа газраа сэтгэл хангалуун байдлын зөв тэнцвэрийг олох хэрэгтэй гэсэн үг. Түлхүүр нь таны хэр баярлаж сурсанд байх буюу зорьсондоо хүрэхийн тулд өдий хүртэл туулсан замналдаа баярлаж, сурах явдал юм.
Та мөрөөдөл юм уу, алсын хараатай болсон бол үүнийгээ ямагт өмнөө тавь. Хэрэв хэрэгтэй бол үүнийгээ бичиж тэмдэглэ. Тэгээд Бурханы танд өгсөн тэрхүү мөрөөдлийг алхам алхмаар биелүүлж, нэг л өдөр бодит амьдрал болгоход тань Тэр танд тусална гэдгийг санагтун!
Залбирлын эхлэл
Есүс ээ, хэдийгээр надад заримдаа бүх юм буруугаар эргэсэн мэт санагдаж, амьдрал намайг замаас минь буцаахыг оролддог ч миний амьдралд зориулсан агуу төлөвлөгөө Танд байгаа гэдэгт би итгэдэг. Нөхцөл байдлаас илүүтэйгээр Таны надад өгсөн мөрөөдлийг амилуулахад минь Та надад тусална гэдэгт итгэж, найдахыг би сонгож байна.
Энэ төлөвлөгөөний тухай
14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/