Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14-с 7 дахь өдөр

Есүс бидний үлгэр дуурайл

Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. — 1 Иохан 4:8

Хайр бол харагдах зүйл. Бидний амьдралд ажиллаж буй Сүнсний үр жимс нь бидний зан байдал болон хүмүүст хандах хандлагаас харагддаг. 

Хайр олон талтай бөгөөд үүнийг бид янз бүрийн арга замаар харж болно. Жишээ нь: Алмаазан шигтгээтэй бөгжийг гэрэлд аль талаар нь эргүүлж харахаас шалтгаалан өөр өөр өнгөөр туяарч гялалздаг. Хайр ч гэсэн үүнтэй адил бид яаж хандсанаас шалтгаалан янз бүрээр гялалздаг гэж би итгэдэг. 

1 Коринт 13:4–7 бидэнд хайрын олон талын жишээг харуулдаг. 

• Хайр бол тэвчээртэй – удаан хугацаанд юмыг хүлцэн тэвчих чадвартай.

• Хайр хэзээ ч атаархдаггүй – өөрт нь байхгүй юмыг хүсэмжилдэггүй. 

• Хайр ихэрхдэггүй, бардам зан гаргадаггүй – өөр лүүгээ анхаарал татдаггүй. 

• Хайр зохисгүй авирладаггүй, дорд үздэггүй.

• Хайр өөрийнхөөрөө зүтгэдэггүй.

• Хайр зовлон зүдгүүрийг буруутгадаггүй.

• Хайр хэзээ ч бууж өгдөггүй!

Бусдыг хайрлах арга замуудаас цөөхөн хэдийг л энд дурдсан шиг Бурхан биднийг ингэж л хайрладаг. 1 Иохан 4:8-д Бурхан бол хайр гэсэн. Тэр биднийг хайрлаж, аварсан учраас одоо бид Түүний хайрыг бусадтай хуваалцаж чадна. 

Бурханд дуулгавартай байхын тулд бид Есүс рүү харах хэрэгтэй. Тэрээр 1 Коринт 13-р бүлэгт дүрсэлсэн хайрыг бүхэлд нь амьдралд хэрэгжүүлсэн Бурханы төгс төлөөлөл юм. Тэр ямар ч нөхцөл байдалд, бүр Өөрийг нь хүмүүс эсэргүүцсэн ч хайраар үйлдсэн. 

Колоссай 3:12–14-д хэлэхдээ тиймээс та нар Бурханаар сонгогдсон хүмүүс шиг хувцаслаж... энэ бүгдийн дээр хайрыг өмс гэсэн. Есүсийн адил өөрийгөө хайраар хувцаслаж, Бурханд хүндэтгэл, алдрыг өргөн Түүнээс үлгэр дуурайл авцгаая. 

Залбирлын эхлэл

Бурхан минь, Та намайг эхлэж хайрласнаараа хайр ямар байдгийг харуулсан. Есүсийн үлгэр дуурайллыг дагаж, хайрын бүх талыг өдөр бүрийн амьдралдаа хэрэгжүүлэхэд надад туслаач. 

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/