Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14-с 11 дахь өдөр

«Үгүй» гэж хэлэх тохиромжтой үе

Энэ бүх ард түмнийг авч явах чадвар надад үгүй бөгөөд тэд миний хувьд дэндүү хүнд юм. — Тооллого 11:14

Тооллого номын 11-р бүлэгт Мосе бидэнд дарамт дор байхдаа юу хийж болохыг харуулдаг. Дарамт шахалтын талаар ярья. Тэрээр арван нэгэн хоногийн дотор хүрч болох газарт израильчуудыг дөчин жилийн турш цөлөөр дагуулж, хүргэсэн шүү дээ! 

Хүмүүс нөхцөл байдалдаа гашуудаж, сэтгэлээр унаж байлаа. 14-р эшлэлд Мосе Бурханд «Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй. Учир нь энэ нь надад хэт хүнд байна» гэдэг.

Бид Мосе шиг «Би туйлдаа хүрч байна» гэж хэлэхэд зүгээр. Тийм ээ, Бичвэрт «Надад хүчийг өгөгч Христээр би бүгдийг хийж чадна» гэж хэлдэг. Гэхдээ үнэндээ энэ эшлэл нь биднийг янз бүрийн сорилттой тулгарах үед эдгээрийг даван гарахад Бурхан бидэнд туслах болно. 

Энэ нь бүтэн цагаар ажиллахын зэрэгцээ сүмийн удирдах зөвлөлд үйлчилж, дээрээс нь таван хүүхэдтэй ээжийн үүргийг гүйцэтгэж, эцэж туйлдатлаа зүтгэж, олон хариуцлагыг үүрэх ёстой гэсэн үг огт биш.

Заримдаа энэ бүхэн хэрээс хэтэрсэн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх нь зөв. Мөн зарим зүйлд «Үгүй» гэж хэлэх нь сайн. Ингэснээр та Бурханы төлөвлөсөн амьдралаас ташаал авч чадна. 

Шуурхай мэдээ: Та, бид хоёр хүн бүртэй адилхан байх эсвэл хэн нэгэнтэй заавал зэрэгцэж алхах албагүй. Бурхан зарим хүнийг их ажил амжуулахаар бүтээдэг хэдий ч олон хүн ингэж бүтээгдээгүй байдаг. 

Хүн бүр Бурхан биднийг хэн байхаар бүтээсний дагуу байх хэрэгтэй бөгөөд үүнийхээ төлөө зовох хэрэггүй. Бид дарамт шахалтын хэт ачааллаас болж өөрийгөө зовоохын оронд, амьдралаас таашаал авдаг байхын тулд Бурханы хувь хүн бүрт тогтоосон хариуцлагын зөв тэнцвэрийг олж авах хэрэгтэй.

Та тэсэхийн аргагүй байдалд орсон бол Мосе шиг Бурхан дээр оч. Тэр танд илүү ухаалаг, эрүүл саруул амьдралын хэв маягтай болоход тань тусална. 

Залбирлын эхлэл

Бурхан минь, заримдаа хурдаа сааруулж, надад илүү их хариуцлага хүлээлгэх үед «үгүй» гэж хэлэх нь хэцүү байдаг. Таны амар тайванд баярлаж, амьдрахын тулд Таны надад оноосон хариуцлагын зөв тэнцвэрийг олоход минь туслаач. 

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/