Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14-с 5 дахь өдөр

Нигүүлсэл – Бурханы үнэгүй өгсөн хүч

...Бурханы хүн бүрт ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу... — Ром 12:3

Та ертөнцөд хангалттай удаан амьдарсан бол бидний хүссэнээр болж өнгөрдөг өдөр хоног маш ховор байдгийг мэдэж авсан байх. Харин Бурхан хэзээ ч бидэнд хүнд нөхцөл байдлыг баяртайгаар даван туулах чадваргүйгээр өгдөггүйд нь талархмаар.

Бурхан нөхцөл байдал бүрт тохирсон өөрийн онцгой нигүүлслээ өгдөг гэдэгт би итгэдэг. Би нигүүлслийг «Бидний хийх хэрэгтэй ямар ч зүйлд туслах Бурханы хүч чадал» гэж тодорхойлох дуртай. Та өнөөдөр ч ийм хүч чадалтай болох боломжтой. Гэхдээ үүнийг хүлээж авах хэрэгтэй бөгөөд хүлээж авах ганц зам нь итгэл юм. 

Ром 12:3-т Бурхан хүн бүрт итгэлийн хэмжээг ногдуулдаг гэсэн. Өнөөдөр «Би итгэлээ юунд зориулж байна вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Та өөртөө юу, бусдад уу эсвэл нөхцөл байдалд итгэж найдаж байна уу? Энэ нь нигүүлслээр бус харин өөрийнхөө хүч чадал, үйлсээр амьдарч буй хэрэг. Ийм байж болохгүй ээ! 

Харин та өөрийнхөө хийж чадахгүй зүйлээ Бурханд даатгавал өөрийнхөө итгэлээ Түүнд өгч байна. Тэгээд нигүүлсэл буюу Бурханы хүч чадал итгэлийн сувгаар танд ирж, та өөрийгөө болон бусдыг гайхшруулах зүйлсийг хийх боломжтой болно.

Нигүүлслийг илүү дэлгэрэнгүй тодорхойлбол «Энэ бол бидэнд үнэгүй ирдэг Бурханы хүч чадал. Бид өөрсдийн хичээл зүтгэл, хүчин чармайлтаар хэзээ ч хийж чадахгүй зүйлээ хялбархан хийхэд хүргэдэг хүч чадал» гэж хэлж болно. 

Бурханд итгэлээ өг. Тэр өнөөдөр танд ч гэсэн нигүүлслээ өгөхийг хүсэж байна. 

Залбирлын эхлэл

Бурхан минь, амьдрал үргэлж миний хүссэнээр болдоггүйг би мэднэ. Харин би Танд итгэдэг. Өнөөдөр надад тохиолдох нөхцөл байдал бүрийг даван гарахын тулд Таны үнэгүй өгдөг хүч буюу нигүүлслийг би итгэлээрээ хүлээн авч байна. 

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/