Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 3 дахь хэсэгЗагвар

9 Common Lies Christians Believe: Part 3 Of 3

3-с 3 дахь өдөр

Хүнд хэцүү байдал, зовлонг туулах үедээ Бурхан таныг мартсанмэт мэдрэх нь амархан байдаг. Гэхдээ, энэ бол худал. 

Есүс ирэх талаарх амлалтаа Бурхан биелүүлсэн. Хуучин гэрээн дээрх ариун хүмүүс Түүний ирэхийг тэсэн ядан хүлээж байсан шиг, Шинэ гэрээн дэх ариун хүмүүс бид ч бас Түүний хоёрдахь удаагаа дахин ирэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа. Үнэн хэрэгтээ, Түүний хоёдахь ирэлтийн талаар эш үзүүллэгүүд олон байдаг. 

Энэ нь ямар агуу найдварыг бидэнд өгч байна вэ. Тэр таны талаарх бүхий л зүйлийг сайн санадаг. Бүхий л зовлон, бэрхшээл, гунигийг тань Тэр мэддэг. Мартагдсан мэт санагдах үед Тэр таныг сайн ойлгодог бөгөөд Тэр таныг хайрласаар, туулж буй зүйлийг тань санасаар байдаг. Зовлон тань дуусах цаг ирэх болно гэж Тэр танд амладаг. Одоо байгаа бүхэн дандаа ийм байхгүй. Тэр буцаж ирэх болно, учир нь Тэр таны юу туулж буйг санадаг. 

Эхнийхээсээ хоёрдахь ирэлт нь огт өөр байх болно: 

Есүс энэ дэлхий дээр нэгдэх удаагаа ирэхдээ бяцхан хөвгүүнээр ирсэн. Тэр хоёрдахь удаа ирэхдээ өсч торнисон хаанаар ирэх болно. 

Есүс энэ дэлхий дээр нэгдэх удаагаа ирэхдээ сул дорой, номхон хүлцэнгүй байдлаар ирсэн. Тэр дахин ирэхдээ хүч чадал, алдрын хамт ирэх болно. 

Есүс энэ дэлхий дээр анх ирэхдээ зовлон эдлэх үйлчлэгчээр ирсэн. Тэр дахин ирэхдээ ялагч Эзэнээр ирэх болно. 

Есүс анх энэ дэлхий дээр ирэх талаар Бэтлэхэм хотын цөөн хэдэн хүмүүс л мэдэж байсан. Түүнийг дахин ирэх үед Түүний хэн болохыг нь дэлхийн хүн бүр мэдэх болно. 

Есүсийг дэлхий дээр анх ирэхэд цөөн хэдэн мэргэд Түүний өмнө өвдөг сөхөрсөн. Түүнийг дахин ирэх үед өвдөг бүр Түүний өмнө сөхдөх болно. 

Хэдий тийм ч хэд хэдэн ижил талууд байх болно: 

Есүс энэ дэлхий дээр анх танд хайртай учраас ирсэн. Тэр дахин ирэхдээ ч мөн адил танд хайртай учраас ирэх болно. 

Есүс анх дэлхий дээр ирэхдээ Тэр таныг санаж байсан учраас ирсэн. Тэр дахин ирэхдээ таныг Тэр санадаг учраас ирэх болно.

Тунгаан бодох асуулт: 

Есүсийн анхны ирэлтээс дахин ирэлт нь юугаараа ялгаатай байх вэ? Есүстэй нүүр нүүрээрээ уулзахын ямар тал нь таныг хамгийн ихээр баярлуулж байна вэ? 

Үнэн: 

Есүс таныг мартаагүй л байгаа. Тэр таныг сайн санадаг. Таны зовлон дуусах хоногтой.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

9 Common Lies Christians Believe: Part 3 Of 3

Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Амьдралдаа зоригжуулалт, эрх чөлөөг авч ирэхийн тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/567221/9-common-lies-christians-believe-by-shane-pruitt/