Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 3 дахь хэсэгЗагвар
Бид төрөлхийн л "өөрөө өөртөө найдах"ыг хүсдэг.
Үнэндээ, балчир наснаас маань л энэ бол өөрөө өөртөө итгэлтэй байдал хэмээн бидэнд заадаг. Хэдий тийм ч, бид өөрөөсөө хамаагүй агуу Нэгэнд итгэхээр бүтээгджээ.
Өөрөө өөртөө найдахын мөн чанар нь хяналтыг өөрийн гарт авах гэсэн хүсэл маань байдаг. Гэсэн хэдий ч, өөрөө өөртөө найдсан амьдралаар амьдрахыг хичээх юм бол урам хугаралт, айдас, санаа зоволт, түгшүүрийн хавханд орох болно. Бүхий л нөхцөл байдлыг хяналтандаа байлгахыг хичээх дарамт нь яваандаа амьдралын хүнд хэцүү байдалд түлхэгдэх байдалд таныг хүргэх болно. Энэ дэлхий дээр амьдрах нь нам унах цохилтыг дагуулах хэдий ч энэ нь Бурханыг хааны суудлаас нь буулгаж чадахгүй.
Өөрөө өөртөө найдахын тулд та бүтээгдээгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та хяналтыг авахын тулд бүтээгдээгүй гэсэн үг юм. Өөр Хэн нэгэнд найдахын тулд та бүтээгдсэн. Өөр Хэн нэгэний хяналтад найдахын тулд та бүтээгджээ. Энэ нь итгэл гэж нэрлэгддэг--Хаан суудалд залрах Нэгэнд найдахыг хэлдэг.
Ингэж амьдарч эхлэх үед та амьдралдаа гайхалтай эрх чөлөө мэдэрч эхэлдэг. Энэ нь бүхий л дарамт шахалтыг таниас авч, үүнийг огт ажрахгүй Нэгэнд ачаагаа өгдөг аж. Бурханд итгэх болоод амьдралаа Түүнд найдахын гайхамшигтай тал нь та бидний тэмцэлддэг зүйлтэй Тэр тэмцэлддэггүйд оршино. Тэр хэзээ ч стресст ордоггүй, санаа зовдоггүй эсвэл түгшдэггүй. Тэр бүхий л зүйлийг хянаж байгаа, Түүнд төлөвлөгөө, зорилго гэж бий, энэ бүхнийг даван туулах хүч чадал Түүнд байдаг. Бид бүтэлгүйтэх болно. Харин Тэр хэзээ ч бүтэлгүйтдэггүй. Бид алдах болно. Тэр хэзээ ч алддаггүй. Бид ямар нэгэн зүйлийг балладаг. Тэр хэзээ ч балладаггүй. Бид алдах болно. Тэр хэзээ ч алдаа гаргадаггүй. Түүнд найдаж болно. Ахин дахин Тэр үүнийг нотолжээ. Гэхдээ Түүнд найдах гэдэг нь бид өөрсдийн амьдралаа хянахаа болих ёстой гэсэн үг. Хянахаа болих гэдэг нь үүнээсээ зуурсаар байж болохгүй гэсэн үг. Таны хувьд "энэ нь" юу ч байсан хамаагүй үүнийгээ Бурханы мутарт үлдээн, тавьж явуулах цаг ирээд байна.
Хянахаа болих хоромд итгэл амьдралд тань орж ирдэг.
Тунгаан бодох асуулт:
Амьдралынхаа ямар хэсэгт та хяналт тавихаар хичээдэг вэ?
Энэ долоо хоногт--зөвхөн нэг л зүйл--Бурханд өргөх нэг л зүйл амьдралд тань юу байна вэ?
Үнэн:
"Өөрөө өөртөө итгэхээр" та бүтээгдээгүй. Харин өөрөөсөө хамаагүй агуу Нэгэнд итгэхээр бүтээгджээ.
Энэ төлөвлөгөөний тухай
Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Амьдралдаа зоригжуулалт, эрх чөлөөг авч ирэхийн тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.
More