Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 3 дахь хэсэгЗагвар
Өдөр бүр Христ биднийг хэрхэн зөвт нэгэн болгодогт бууж өгөхгүй юм бол өөрөө өөрийгөө зөвтгөх өөрсдийнхөө хувилбарт бид автоматаар шилждэг. Өөрөө өөрийгөө зөвтгөх нь аймшигтай худал бөгөөд энэ нь бардамналын жалга руу биднийг хөтлөх болно.
Бурханд таалагдахаар хичээх нь өөрөө өөрийгөө зөвтгөхийн үр жимс мөн. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр? Энэ бол өөрийн хүчээр Бурханы өмнө зөвт нэгэн болох гэж оролдохыг хэлдэг. Өөрөө өөрийгөө зөвтгөх нь үргэлж өөрсдөөр маань тодорхойлогддог. Юу зөв, юу буруу болохыг ташийд. Бурханд таалагдахуйц сайн байх гэж юуг хэлдэг болохыг тодорхойлохоор та ямар ч үр ашиггүйгээр оролддог. Илүү тодорхой хэлбэл, юу танд таалагддагыг татодорхойлдог. "Хангалттай сайн боллоо. Одоо би Бурханд таалагдах нь гарцаагүй." гэж хэлж чадахын тулд хичээн шаргуу зүтгэдэг.
Хэдий тийм ч өөрийгөө зөвтгөх зам үргэлж гүн жалгатай зам байдаг. Энэ замаар та удаан аялах юм бол энэ зам маш нарийн болж хувирдаг бөгөөд яваандаа бардамнал хэмээх гүн жалга руу таныг түлхэх болно. Бардамналын жалга таныг супер-христитгэлт статуст хүрсэн гэж бодоход хүргэдэг. Одоо танд алтан жаазаар хүрээлэгдсэн, том Х үсгийг сийлсэн бамбай өгөгдсөн. Төгс боломж гарахаар товойн гарахад бэлэн хүлээж байх худал даруу байдлын цамцны дор нуугдсан хэвээр байх болно.
Энэ бол үнэхээр аюултай жалга, учир нь тэнд сүнслэг байдлын бүхий л асуудлуудыг шийдвэрлэх та-хэмээх зөвхөн цор ганц шүүгч байдаг. Пасторын сургаал эсвэл магтаалын багийн дуулсан хамгийн сүүлийн үеийн дууны үгийн аль нь ч таны хувьд гүн эсвэл зөв байж чаддаггүй. Та өрөөнд байх хамгийн ухаантай хүн мөн. Бурханы зүрх сэтгэлийн гүнийг та мэддэг. Гэсэн хэдий ч, зүрхнийхээ гүнд энэ бол хуурамч зүйл болохыг та мэддэг. Та үнэхээр үхэж байгаа. Та үнэхээр айдастай. Энэ бүхний дээр, энэ эшлэл санаанд тань буусаар байдаг:
Сүйрлийн өмнө бардам зан. Уналтын өмнө ихэрхүү зан. (Сургаалт үгс 16:18)
Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг. (1 Петр 5:5)
Тунгаан бодох асуулт:
Өөрөө өөрийгөө зөвтгөх гэж юу хэлдэг вэ? Амьдралын хором бүрд Христ дээр та төвлөрөхгүй байх үедээ та бардамнах гээд байдаг уу? Өнөөдөр бардамналтай тэмцэх арга зам юу байна вэ?
Үнэн:
Христитгэлтнүүд өөрсдийнхөө үйлсээр аврагддаггүй, харин Христийн үйлсээр дамжуулан аврагддаг. Тиймээс, бидэнд бардамнах зүйл нэг ч үгүй. Бид зөвхөн Түүгээр бардамнавал зохино.
Энэ төлөвлөгөөний тухай
Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Амьдралдаа зоригжуулалт, эрх чөлөөг авч ирэхийн тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.
More