Луувангийн араас хөөцөлдөхЗагвар

Chasing Carrots

7-с 7 дахь өдөр

Бурханы араас хөөцөлдөх

Та хаашаа явж байна вэ?

Яг энэ хоромд та яг хаашаа явж байгаа нь хамаагүй, бодож зорьсон хүрэх газартай байх нь тустай байдаг.

Бидний эргэн тойрон дахь ертөнцийн асуудал гэвэл хийх ёстой зүйлсээр бид бөмбөгдүүлдэгт оршдог. Бид алдар нэр, хүлээн зөвшөөрөл, бусад бүхий л зүйлсийн араас хөөцөлдөх ёстой. Маш олон зүг чиг биднийг чиглэн ирж байгаагаас болоод бидний ихэнх нь амьдралд дахь зүг чигээ хайн мэгдэн хоцордогт гайхах зүйл үгүй.

Хэрэв бид зөвхөн нэг л зүг чигийн араас зүтгэх боломжтой байсан бол, тэр хүрэх газар маань юу байх ёстой вэ?

Еврей 12:1-3 үүнийг тодорхой хэлдэг. Бид Есүс өөд харцгаах ёстой. Бид Түүн рүү чиглэн гүйх үед, бид Түүнийг олж аваад зогсохгүй, хэрэгтэй бүх зүйлсээ олж авдаг. Тэр бидний гэм нүглийн төлөөх шийтгэлийг төлсөн. Тэр бидний иөнх амийг баталгаажуулсан. Тэр бидний хэрэгцээг өдөр бүр хангадаг. Мөн Тэрээр бид ямар хүмүүс байхаар бүтээгдсэн тэдгээр хүмүүс болгон биднийг өөрчилж байна.

Гэвч Христ рүү яаж гүйх хэрэгтэй вэ? Түүний адил үйлд.

Залбирал. Хурсан олонд хэдэн өдрөөр сургаал заасныхаа дараа Есүс Өөрийгөө дахин цэнэглэх хэрэгтэй болох үедээ Тэрээр Өөрийнхөө Аавыг эрж хайсан. Гетсемани гэдэг газарт зовж шаналж байх үедээ Тэрээр Аав руугаа хандан уйлжээ. Залбирал биднийг Христтэй холбогдсон хэвээр байлгадаг.

Хүмүүс. Бид бусад хүмүүстэй харилцаатай байхаар анхнаасаа бүтээгдсэн. Энд байхдаа тэднийг итгэл дотор нь сорин бас урамшуулах байдлаар Есүс Өөрийгөө хүмүүсээр хүрээлүүлсэн байлаа. Хамгийн ихээр цагаа хамт өнгөрүүлдэг хүмүүсийнхээ хөөцөлддөг зүйлсийн араас та хөөцөлдөх өндөр магадлалтай. Тиймээс, Бурханы араас хөөцөлддөг хүмүүстэй цагаа хамт өнгөрүүлдэг бай.

Үйлчлэл. Есүс энэ дэлхий дээр үйлчлэхийн тулд ирсэн- гэж Тэрээр Өөрөө хэлжээ. Тэрээр үүнийгээ ч том жижиг олон арга замуудаар үйлдсэн бөгөөд хамгийн эцсийн үйлчлэл болох-бидний төлөө Өөрийнхөө амийг золиослох замаар үйлчлэлээ төгсгөжээ.

Мацаг барих. Есүс цөлд хоол идэхгүйгээр мацаг барьж байсан ч бай, эсвэл хүмүүстэй өнгөрүүлэх цагаар мацаг барьж чимээгүй байдал болон зэлүүд газрыг олохоор Тэрээр явах үед ч бай Есүс Бурханы Хүү ч хүртэл Бурханы араас хөөцөлдөхийн тулд Өөрийнхөө амьдралаас зарим нэг зүйлсийг түр зуур хойш тавих хэрэгтэйг мэдэж байжээ. Бурханы араас хөөцөлдөхийн тулд заримдаа та юуг хойш тавих боломжтой вэ?

Үг.Иохан 1-р бүлэгт дурдсанчлан-Есүс хэнээс ч түрүүнд байсан Нэгэн, Христ үнэхээр хүний төрхөөрх Бурханы Үг байсан. Христийг таньж мэдэх хамгийн шилдэг аргуудын нэг бол тогтмол унших, тунгаан бодох болон Библи дээрх бидэнд зориулсан Бурханы зүг чигийг бясалган бодох зэрэг мөн.

Үйлдэл:Амьдралдаа та дээрхийн алийг нь хэрэгжүүлэх вэ? Та үүнийгээ хэрхэн эхлүүлэх вэ? Энэ талаараа та хэнд хэлэх вэ?

Бурханы араас хөөцөлдөх талаар улам илүүг олж мэдэх.

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Chasing Carrots

Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с