Луувангийн араас хөөцөлдөхЗагвар

Chasing Carrots

7-с 6 дахь өдөр

Тохь тухын араас хөөцөлдөх

Санаа зовсон, шархалсан, эцэж цуцсан, ганцаардсан эсвэл зүгээр л уйдсан ч бай хамаагүй бид бүгд л хэээ нэгэн цагт тохь тухын араас хөөцөлддөг. Хэт ихийг зарцуулаагүй, хэт их идээгүй, хэт их унтаагүй, хэт их уугаагүй бас эд хөрөнгө урт хугацааны тохь тухыг олгох болно хэмээн хэт илүүгээр үнэлээгүй хүн гэж байгаа гэж үү?

"Тохь тух" гэдэг үг нь өөрийн гэсэн ээдрээтэй түүхтэй үг. Энэ нь хоёр тусдаа Латин үгнүүдээс гаралтай, ком-, "хамтдаа" гэсэн утгатай мөн фортис, "хүчтэй эсвэл хүч чадал" гэсэн утгыг илэрхийлдэг. Хожим нь Латин хэлнээ комфортарегэсэн үг бий болсон нь "маш их хүч чадалтай" гэсэн утгатай. Яваандаа,комфортергэсэн эртний Франц үг нь "тайтгарал", "тусламж" гэсэн утгыг бий болгожээ.14-р зуунд комфортенхэмээх өөр нэг үг бий болсон нь "сэргээх, сэтгэл засах" гэсэн утгыг агуулдаг. Эцэст нь 17-р зууны үед бидний өнөөгийн ойлгодог Англи хэлний орчуулга болох бие махбодын тайвшрал гэсэн утгыг идлэрхийлэх болжээ.

Энэ нь яагаад тийм учир холбогдолтой гэж? Мянган жилийн туршид "тохь тух" гэдэг үг "хамдаа-эрч хүч" гэдгээс "өвчин амдаагч" гэсэн утгатай болж өөрчлөгдсөн.

Та Бурханыг өөрийнхөө хүч чадал, зовлонгийн чинь дунд тантай хамт байдаг гэдгээр нь хардаг уу эсвэл таны өвчнийг намдаагч нэгэн гэдгээр нь хардаг уу?

Энэ дэлхийд ирэх, улмаар бидний гэм нүглийн төлөө зовж тарчлах, бидний эдгэрлийн төлөө зовлон эдлэх Аврагчийн талаар эш үзүүлэгч Исаиа зөгнөсөн байдаг. Хэрэв бидний итгэлийн илрэл нь Есүсийн мөрийг дагах юм бол зовлонгийн үед ямар хариу үзүүлсэн Түүний хариуг авч үзэцгээе. 1 Петр 2:21-25 дээрээс Өөрийнхөө хийгээгүй зүйлийнхээ төлөөх зовлонг Өөртөө үүрсэн Аврагчийг бид олж хардаг. Есүс зовонг тойрч гараагүй эсвэл үүнээс зугтах арга замыг хайгаагүй; Тэрээр бидний ертөнц дээр ирж, улмаар бидний зовлонг Өөртөө үүрсэн.

Есүс бол хамтдаа орших хүч чадал мөн. Тэгээд Эцэгтэйгээ хамт байхаар буцаж явахаасаа өмнө Тэрээр Ариун Сүнс-"Тайвшруулагч" нэгнийг-бидэнтэй хамт байгаад зогсохгүй харин бидэн дотороршигч нэгнийг амладаг! Энэ бол үнэхээр араас нь хөөцөлдөхгүй байхын аргагүй зүйл мөн.

Итгэлтэй найзууд болох Бэн, Жерри хоёрын хамт хэдэн цагаар Нэтфликсийн цувралуудыг үзэх байдлаар- дэлхийн тохь тухын араас хөөцөлдөхөө больцгооё. Үүнийхээ оронд, энэ нь зовлонгүй амьдрал биш хэдий ч зовлонгийнхоо дунд тайвшралыг олж авахаа мэдэн, Ариуйн Сүнснээс ирдэг тохь тухын араас хөөцөлдөцгөөе.

Залбирал: Бурхан минь, би тохь тухгүй байдалд дургүй хэдий ч би Танд хайртай. Таниас ирдэг тохь тухын талаар ойлголтыг минь өөрчилж өгөөч, үүнийг үнэхээр мэдрэхэд надад туслаач. Ариун Сүнсээ, "хамт байх хүч чадал" тань хэрхэн надтай хамт бас миний дотор байдгийг нада харуулж өгөөч. Есүс ээ, миний ичгүүрийг загалмай дээр үүрсний тань төлөө Танд талархъя. Амен.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Chasing Carrots

Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с