Луувангийн араас хөөцөлдөхЗагвар

Chasing Carrots

7-с 4 дахь өдөр

Төгс байдлын араас хөөцөлдөх

"Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай." Матай 5:48

Тийм хэцүү зүйл биш тийм үү? Бүхэл ертөнцийн ариун, зөвт Бурхан төгс байдаг шиг-та ч мөн адил төгс байх ёстой.

Тийм хэцүү зүйл биш тийм үү?

Тийм ээ, тийм ч амархан зүйл бас л биш.

Хэрэв та өөрийгөө төгс болгох боломжтой байсан бол та хаанаас эхлэх вэ? Гэм нүгэл, гэм буруу гэж Түүний дотор огт байдаггүй учраас Бурхан бол төгс Нэгэн. Төгс хувцас, төгс гэр орон, төгс эхнэр юмуу нөхөр гэх мэт-дэлхий төгс гэж үздэг зүйлсийн талаар бид энд огт яриагүй байна. Бид үүнээс хамаагүй дээгүүрх зүйлсийн талаар энд ярьж байгаа. Та ямар ч гэм нүгэлгүй байх ёстой. Худал хэлэхгүй, хараал хэлэхгүй, хүүхдүүд рүүгээ ширүүн үг хэлэхгүй эсвэл найзынхаа Нэтфликсийн нууц үгийг нь "зээлэхгүй" байх ёстой.

"Тэгье. Би лав үүнийг хийж чадна." гэж та хэлж байна. Та үүнийг хийж чадсан. Та огт өөр хүн болж хувирсан. Хурдны хязгаарыг та баримталдаг болсон. Ядууст та өгдөг болсон. Нэтфликсийнхээ төлбөрийг та өөрөө төлдөг болсон. Эдгээрийг олон өдөр, олон долоо хоног, олон сар, тэгээд олон жил хийжээ гэж төсөөлцгөөе.

Гэсэн хэдий ч та төгс нэгэн болж чадахгүй.

Таны өмнө нь үйлдсэн гэм нүглүүд гэж бий. Иаков 2:10-д хэлсэнчлэн-Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно.

Одоо тэгвэл та яах хэрэгтэй вэ?

Матай 19-р бүлэгт, нэгэн баян залуу улам сайн байхыг хичээсээр ирдэг. Мөнх амийг олж авахын тулд тэрээр юу хийх ёстой вэ гэж Есүсээс асуужээ. Есүс түүнд тушаалуудыг сахь гэж хэллээ. Тэрээр эдгээр бүх хуулиудыг сахьсан гэдгээ хэлдэг. Тэгэхэд нь Есүс түүнд, "Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага." гэж хариулав. Залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байв.

Төгс болох нь хоёр алхамт төлөвлөгөө юм, нэгдүгээрт, тушаалуудыг сахь, тэгээд хоёрдугаарт, бүх эд хөрөнгөө зарж ядууст өг гэж Есүс залууд хэлээгүй. Төгс болох зам нь Түүнийг дагахад саад болж буй ямар зүйлээсээ салахаас эхэлдэг гэж Есүс хэлсэн аж.

Төгс байх боломжтой гэж үү? Төгс байх боломжтой хэн байна вэ? Энэ бол дэлхийн үздэг төгс байдал биш. Энэ нь үүнээс хамаагүй дээр зүйл. Та Христийг дагах сонголт хийх үед, Тэрээр загалмай дээрх Өөрийнхөө үхлээр таны гэм нүглүүдийг болон төгс бус байдлыг тань хучдаг. Улмаар Бурханы нүдэнд яг л Христийн нэгэн адил төгс нэгэн болдог.

Залбирал: Бурхан минь, Хүүгээ золиослосон төгс золиосын тань төлөө Танд талархъя. Христийг дагахад надад саад болж буй ямар ч зүйлээсээ татгалзахад нада туслаач. Есүсийн нэрээр залбиран гуйлаа. Амен.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Chasing Carrots

Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с