Луувангийн араас хөөцөлдөхЗагвар

Chasing Carrots

7-с 1 дахь өдөр

Луувангийн араас хөөцөлдөх

Анх 1800-аад оны дундуур бичигдсэн лууван, саваа модны зүйрлэлээс луувангийн араас хөөцөлдөх гэдэг санаа нь үүсэлтэй. Хүрэхтэй үгүйтэй өлгөөтэй байх лууван, илжигийг төсөөлөөд үз. Илжигийг уралдахад нь сэдэлт болгохын тулд илжиг унаж буй хүн лууванг урт саваанаасуядаг. Илжигны хувьд шагнал нь үргэлж л зөвхөн нэг алхамын цаана байдаг.

Илжиг шиг мэдрэмж танд төрж байсан уу?

1800-д оноос ч өмнө, Соломон хаан амьдрал дахь хий хоосон зүйлсийн араас хөөцөлдөх нь "салхины хойноос хөөцөлдөх"-тэй адил хэмээн гашуудсан байдаг.

Салхийн барихыг та оролдож байсан уу? Энэ нь үргэлж л нэгхэн алхамын цаана байдаг.

"Нэгхэн алхам"-ын найдваргүй зүйл нь үргэлж дахиад нэгхэн алхам байдаг. Энэ ажилд дахиад хэдхэн л жил ажилчихвал, сургуулиа төгсчих л юм бол, гэрлэчих л юм бол, хүүхдүүд маань томорчих л юм бол, итгэл маань хүчтэй болчих л юм бол эсвэл аз жаргалыг амлах дараагийн зүйлийг худалдаж авах санхүүгийн боломжтой болчих л юм бол. Дахиад. Зөвхөн. Ганцхан л. Алхам.

Үүнээс арай дээр амьдрах арга зам гэж бий. Ажлын гүйцэтгэлийн гүйдэг замаас та гарах хэрэгтэй. Арай том, арай дээр гэдгээс амьдрал хамаагүй баян.

Илүүг олж авах гэж улангассан хүсэлтийг Есүс Матай 6-р бүлэгт тайлбарласан байдаг. Есүсийн үгийг та өнөөдөр унших үедээ дараах зүйлийг туршаад үзээрэй. Гүнзгий амьсгаа авч, санаа зовж буй бүхий л бодол санаагаа хоосол. Түүнийг хичээлээ заахад нь та тэнд сууж байна гэж төсөөл. Та юун дээр сууж байна вэ? Агаар мар үнэртэй байна вэ? Түүний дуу хоолой ямар сонсогдож байна вэ? Өөр юуг та сонсож байна вэ? Та юу харж байна вэ? Түүний дуу хоолойг сонсоод таны дотор юу хөвөрч байна вэ?

Дээрх арга замаар өнөөдрийн эшлэлийг уншиж дуусаныхаа дараа, тунгаан бодвол зохих хоёр асуулт энэ байна. Зогсолт авч, Есүстэй хамт байх нь сайхан байсан биш гэж үү? Амьралдаа би хэрхэн Есүст зориулан улам илүү орон зайг гаргах боломжтой вэ?

Залбирал: Өнөөдрийн эшлэлүүдийг уншсаныхаа дараа, өдрийнхөө туршид Түүнээс сонсоход хангалттайгаар зогсолт хийлгэж өгөөч хэмээн Бурханаас гуйн залбир.

Луувангийн араас хөөцөлдөхталаарх видео, ярилцах сэдвүүд болон бусад зүйлсийг олно уу.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Chasing Carrots

Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с