Яагаад Дахин амилсан баяр гэж?Загвар
Бид юу хийх ёстой вэ?
Шинэ гэрээнд Бурханы санал болгох тэрхүү бэлгийг хүлээн авахын тулд бид ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг маш тодорхойгоор хэлжээ. Энэ бол итгэлийн дагуух үйлдэл юм. 'Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно' (Иохан 3:16) гэж Иохан бичсэн байдаг.
Итгэх нь Есүсийн талаар бидний мэдэх бүхэн дээр үндэслэсэн итгэлийн дагуух үйлдлийг биднээс шаарддаг. Энэ бол сохор итгэл биш. Энэ нь Бурханы Хэн болоход найдахыг хэлдэг. 'Тийм' хэмээн хуримынхаа өдөр хэлэх бэр, хүргэний итгэлийн дагуух алхамтай энэ нь зарим талаараа төстэй.
Энэхүү итгэлийн алхамыг хийх нь хүн бүрийн хувьд асар их ялгаатай байдаг хэдий ч энэхүү итгэлийн алхамыг өнөөдөр та хийж болохуйц нэг арга замыг би тодорхойлохыг хүсч байна. Энэ нь гурван энгийн үгсээр нэгтгэн дүгнэгдэх боломжтой:
'Уучлаарай'
Та өөрийнхөө хийсэн бүхий л буруу зүйлсийнхээ төлөө Бурханаас уучлалт гуйх мөн амьдралдаа буруу гэж бодох бүхий л буруу зүйлсээсээ эргэх хэрэгтэй. Үүнийг Библи дээр 'гэмшил' гэж нэрлэдэг.
'Баярлалаа'
Есүс бидний төлөө загалмай дээр нас барсанд бид итгэдэг. Таны төлөө нас барсных нь төлөө, Өөрийнхөө уучлалын үнэ төлбөргүй бэлгийг санал болгодгынх нь төлөө, Түүний Ариун сүнс мөн эрх чөлөөний төлөө та Түүнд талархах хэрэгтэй.
'Гуйж байна'
Бурхан хэзээ ч бидний амьдралд Өөрийгөө хүчилдэггүй. Та Түүний бэлгийг хүлээн авч улмаар Түүнийг амьдралдаа урин оруулж, Өөрийнхөө Ариун сүнсээр таны дотор оршихыг нь урих хэрэгтэй.
Хэрэв та Бурхантай харилцаатай байхыг хүсч буй бол мөн эдгээр гурван зүйлсийг та хэлэхэд бэлэн байгаа бол залбирч болох энгийн залбирал бол энэ байна, энэ нь тэрхүү харилцааны эхлэл болох болно:
Эзэн Есүс Христ ээ,
Амьдралдаа хийсэн буруу зүйлсийнхээ төлөө Таниас би уучлалт гуйж байна (таны санаанд буух тодорхой зүйлсээс уучлалт гуйхад зориулан хэдэн хоромыг зарцуулна уу). Намайг уучлаач гэж гуйж байна. Өөрийнхөө буруу гэж таньж мэдэх бүхий л зүйлсээсээ би одоо эргэж байна.
Намайг уучилж, чөлөөлөхийн тулд миний төлөө загалмай дээр нас барсны тань төлөө Танд талархъя.
Надад уучлалыг болон Өөрийнхөө Ариун сүнсний бэлгийг санал болгосны тань төлөө Танд талархъя. Би одоо тэрхүү бэлгийг хүлээн авч байна.
Надтай хамт мөнхөд байхын тулд Ариун сүнсээрээ дамжуулан амьдралд минь орж ирээч гэж би гуйж байна
Баярлалаа, Эзэн Есүс. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно.
More