Яагаад Дахин амилсан баяр гэж?Загвар
Тэр яагаад ирж, бас яагаад нас барсан бэ?
Есүс бол төрөхөөр сонгогдсон цор Ганц хүн бөгөөд нас барах сонголтыг хийсэн цөөн хэдэн хүмүүсийн Нэг аж. Түүний ирэх болсон шалтгаан нь бидний төлөө нас барах байсан хэмээн Тэр хэлжээ. Тэрээр 'олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн' (Марк 10:45).
Есүс бидний 'төлөө' нас барсан гэж хэлжээ. 'Төлөө' гэдэг үг нь 'өмнөөс' гэсэн утгатай. Тэрээр бидэнд хайртай учраас, хийсэн бүхий л буруу зүйлсийнхээ төлөөх шийтгэлийг төлөхийг маань хүсээгүй учраас Тэрээр үүнийг үйлджээ. Загалмай дээр Тэрээр дараах зүйлийг тууштайгаар хэлж байлаа, 'Тэдгээр зүйлсийг бүгдийг нь Би Өөр дээрээ үүрэх болно.' Тэрээр үүнийг миний төлөө, бас таны төлөө үйлджээ. Хэрэв та бид хоёр л энэ дэлхий дээр амьд байсан бол Тэрээр үүнийг мөн л үйлдэх байсан. Паул ийнхүү бичжээ, ' Бурханы Хүү намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн юм' (Галат 2:20). Биднийг гэсэн хайрын үүднээс Тэрээр Өөрийнхөө амийг өргөсөн.
'Өргөл' гэдэг үг нь боолын худалдааны газраас үүдэлтэй үг аж. Эелдэг хүн боолыг худалдан авч, чөлөөлж болох хэдий ч- эхлээд өргөлийн мөнгө төлөгдөх ёстой. Загалмай дээрх цусаар биднийг чөлөөлөх өргөлийн төлбөрийг Есүс төлжээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно.
More