Яагаад Дахин амилсан баяр гэж?Загвар

Why Easter?

5-с 1 дахь өдөр

Яагаад Есүс бидэнд хэрэгтэй вэ?  

Та бид Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн. Тэр харилцааг олох хүртлээ амьдралд минь үргэлж ямар нэгэн зүйл дутагдсан хэвээр байх болно. Үүний үр дүнд, ямар нэгэн орон зай байгаа болохыг бид үргэлж мэдсээр байх болно. Нэгэн рок дуучин ийнхүү хэлэх байдлаар тодорхойлсон байдаг: 'Миний дотор хов хоосон байдал оршин байна.'

Нэг эмэгтэй надад бичсэн захиандаа, 'гүн гүнзгий хоосон мэдрэмж' гэсэн байна. Өөр нэгэн охин, 'сүнснээс нь маш том хэсэг үгүйлэгдэж буй мэт' гэсэн байна.

Хоосон орон зайгаа олон арга замаар нөхөхийг хүмүүс хичээдэг. Зарим хүмүүс энэ зайг мөнгөөр таглахыг хичээх хэдий ч энэ нь хэрэгцээг хангаж огтхон ч чаддаггүй. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Аристотел Онассис нас барахаасаа өмнө ийнхүү хэлжээ: 'Амьдралаас олж авах зүйлтэй сая сая харьцуулагдашгүй.'

Бусад хүмүүс мансууруулах бодис, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх эсвэл сексийн замбараагүй байдлыг ашигладаг. Нэг охин надад ингэж хэлсэн, 'Эдгээр зүйлс агшин зуурын сэтгэл ханамжийг олгох хэдий ч эдгээр нь танд зөвхөн хоосон мэдрэмжийг л үлдээдэг.' Зарим хүмүүс зогсолтгүй ажиллах, хөгжим, спорт эсвэл амжилтыг эрж хайсаар байдаг. Эдгээр зүйлийг олж авах нь буруу зүйл биш хэдий ч хүн бүрийн дотор оршдог гүн цангааг эдгээр нь тайлж чаддаггүй.

Хүмүүсийн хоорондох хамгийн дотно харилцаа хичнээн гайхалтай байсан ч 'гүн орших хоосон байдлыг' дүүргэж чаддаггүй. Үүний л төлөө бид бүтээгдсэн бөгөөд Бурхантай харилцах харилцаанаас өөр энэ орон зайг дүүргэх зүйл гэж нэг ч үгүй.

Шинэ гэрээнд дурдсанчлан, энэхүү хоосон байдлын шалтгаан бол хүн төрөлхтөн Бурханаас эргэсэн явдал юм.

Есүс, 'Амийн талх бол Би байгаа юм' гэжээ (Иохан 6:35). Бидний дотор оршин гүн цангааг Тэр л ганцаараа дүүргэх чадвартай, учир нь Бурхантай харилцах харилцааг минь шинэчилж чадах цор ганц Нэгэн бол Тэр юм.

а) Амьдрал дахь утга учир, зорилготой байх гэсэн цангааг маань Тэр дүүргэдэг

Бүтээгчтэйгээ харилцах харилцаанаас л бид амьдралын жинхэнэ утга учир, зорилгыг олж авдаг.

б) Үхлийн дараах амьдралын цангааг минь Тэр л дүүргэдэг

Ихэнх хүмүүс үхэхийг хүсдэггүй. Үхлээс цааш амьдрахыг бид бүгд л хүсч байдаг. Зөвхөн Есүс Христ дотор л бид мөнх амийг олж авах боломжтой. 

в) Уучлагдах цангааг минь Тэр дүүргэдэг

Хэрэв бид үнэхээр шударгаар хариулах юм бол бид бүгдээрээ л ямар нэгэн буруу зүйлийг хийдэг болохоо хүлээн зөвшөөрөх шаардлагатай болдог. Загалмай дээрх үхлээрээ Есүс бидэнд уучлагдах, Бурхантай харилцах харилцааг сэргээх боломжийг олгожээ. 

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Why Easter?

Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно.

More

Альфа болон Никки Гамбэл нарт энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://alpha.org/-д зочилно уу