Яагаад Дахин амилсан баяр гэж?Загвар
Юунаас чөлөөлөхийн тулд гэж?
Биднийг чөлөөлөхийн тулд загалмай дээрх цусаар төлөөсийг төлжээ.
Гэм буруугаас чөлөөлөхийн тулд
Бид гэмшдэг ч бай эсвэл гэмшдэггүй ч бай, Бурханы өмнө бид бүгдээрээ гэм буруутай учир нь бодол санаандаа, үгээрээ, үйлсээрээ бид Түүний хуулийг маш олон удаа зөрчсөн байдаг. Хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хүлээх шийтгэл гэж байдагтай адилхан Бурханы хуулийг зөрчсөнөөс ирэх шийтгэл гэж байдаг.Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн (Ром 6:23).
Бидний буруугаар хийдэг бүхий л зүйлсийн үр дүн нь сүнслэг байдлын үхэл-Бурханаас мөнхөд тусгаарлагдсан байх юм. Тэрхүү шийтгэлийг хүлээн авбал зохистой хүмүүс нь бид бүгдээрээ байсан юм. Загалмай дээр Есүс бидний өмнөөс тэр шийтгэлийг Өөр дээрээ хүлээсэн бөгөөд тэгснээрээ бид бүрэн уучлагдах, гэм буруу маань авч хаягдах боломжтой болжээ.
Донтолтоос чөлөөлөхийн тулд
Есүс, 'нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн' гэж хэлжээ (Иохан 8:34). Тэрхүү боолчлолоос биднийг чөлөөлөхийн тулд Есүс нас барсан. Загалмай дээр, донтолтын хүч чадал устжээ. Тэрхүү боолчлолд бид унах хэдий ч Есүс биднийг чөлөөлөх үед донтолтын хүч чадал устсан.
Айдсаас чөлөөлөхийн тулд
'Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх'-ийн тулд Есүс энэ дэлхий дээр ирсэн (Еврей 2:14-15). Бидэнд үхлээс айх шаардлага үгүй болсон.
Есүсийн чөлөөлсөн хүмүүсийн хувьд үхлээр бүх зүйл төгсгөл болдоггүй. Харин ч үүний оронд энэ нь тэнгэрулс руу орох хаалга бөгөөд энэ л биднийг гэмийн оршихуйгаас ч хүртэл чөлөөлөх газар мөн. Үхлийн айдсаас Есүс биднийг чөлөөлөх үед Тэрээр биднийг өөр бусад ямар ч төрлийн айдсаас бас чөлөөлсөн юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно.
More