Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 3: Харанхуй"
Эхлэл 15 бүлэг нь Абрахамын амьдралын содон бас баргар хэсгийн нэгийг харуулдаг.
Нүүдэлчин хүний хувьд өөрт нь эзэмшүүлэх газар нутгын талаархи амлалт түүний санааг амраахын зэрэгцээ итгэхэд бэрх ч байсан байх, тиймээс ч Бурханы амлалтад хариу үзүүлэх нь Абрахамын хувьд амархан байсан (эшлэл 7: "Тэрээр түүнд—Би бол чамд энэ газар нутгийг өгч, өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна"). Учир нь хүсэлтээ нотолгоотойгоор мэдэгдсэн (эшлэл 8: "Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ?"). Юу хүссэн нь анхаарал татахуйц байгаагүй, харин Бурханы үзүүлсэн тэмдэг нь байсан.
Амьтад Бурханы өмнө авч ирэгдэн, хоёр хуваагдаж, улмаар түүний өмнө цугларсан. Бичээч, нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал "түнэр харанхуй болон аймшигт айдас нөмрөх"-ийг тэр мэдэрсэн болохыг тодорхой бичсэн. Нар шингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгджээ гээд энэ хэсгийг мэдэгдэл байдлаар төгсгөсөн, "Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулсан" (эшлэл 18).
Юу болоод байна вэ? Эртний Ойрх Дорнодод, талууд гэрээг байгуулахдаа ихэнхдээ гэрээг зөрчсөн талын төлөөс болгон гаргах золиосыг онцлох эсвэл батладаг байсан. Энэ нь талууд амиа ч өгөх боломжтой тэр тохиролцоог хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг харуулсан— тэдний үхэл амьтдынхаас нэг их өөр биш болохыг харуулсан. Түнэр харанхуйн дунд Абрахам Бурханыг дайран өнгөрч буйн нэг хэсгийг харсан боловч (галт бамбар үзэгдсэн гэдгээр) энэ нь түүний үүрэг байгаагүй!
Есүсийг нас барахад газар дэлхий харанхуйд нөмрөн байх яг тэр мөчид ч Өөрийн амлалтаа хадгалсан Бурханы золиосыг бид харж болохыг сайнмэдээний номыг бичигчид тэмдэглэсэн бий. Бидэнд цэлмэг хөх тэнгэр өгөх гэж тэрээр цэвдэг харанхуй булшинд, орон гэрийг бидэнд өгөхөөр Өөрийгөө орхигдуулсан, гэрэл гэгээг авчирахаар харанхуйг туулсан Түүнийг бид санадаг. Чухамдаа энэ л зөн хараа Абрахамд ирсэн айдсыг тайвршуулсан. Эхлэл 15:1 "Абрам аа бүү ай, Би бол чиний бамбай." Энэ таны ч бас тайвшрал биш гэж үү?
Залбирал
Аав аа, Есүс харанхуйг туулсан учраас Та надад гэрлийг харуулсан, Тэрээр орхигдсон учраас Та надад орон гэрийг амласан, Тэр булшинд орсон учраас Та надад цэлмэг тэнгэрийг өгсөнийг надад сануулж өгөөч. Айхгүй байхад минь Та туслаач, учир нь миний бамбай ба агуу шагнал бол Та билээ. Христийн нэрээр, Амээн.
Зрхиогчийн эрх (c)2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.