Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 2 дахь өдөр

"Өдөр 2: Сум"

Лентийн үе бол түүхийн явцад хүн төрөлхтний нөхцөл байдлын ноцтой тусгалын үе байсаар ирсэн. Үнсэн Лхагва гараг нь хүний амьдрал бол сул дорой—бид тоос шороо бөгөөд тоос шороондоо буцах болно гэдгийг бидэнд дахин сануулсан. Гэвч бид хүн төрөлхтний байдал нь зүгээр нэг сул дорой бус харин сүйрэхүйц байсныг хялбархан олж мэддэг. Тухайлбал, Нуахын үед, хүн төрөлхтний авилга ба хүчирхийлэл нь хэрээсээ хэтэрсэн бөгөөд үнэхээр зүрхэндээ гашуудахуйц бас харууслаар дүүрсэн хэмээн Бурхан энэ талаар хэлсэн байдаг. Энэ нь хамгаас хүчит Бурханыг хүн болох бүтээл нь маш хүчирхэгээр гэмийн дээд гэмийг дэлгэрүүлж байгаад харамсаж буйгаар дүрслэхүйц байсан.

Хүний зүрхний талаар тодорхой бусаар Библи дээр хэлсэн тийм зүрхний нэвт хатгалт нь энэ байсан юм уу. Үгүй, энэ нь яг миний зүрхний талаар, миний гэмийн дээд гэм, үнэндээ, миний хэрхэн амьдарсан талаарх тэр харууслын талаар тодорхой хэлсэн.

Гэсэн хэдий ч, гэрэлгүй харанхуй байдал болон Бурханы шүүлтийн шуурганы хор хөнөөлийн дотор ч, найдвар гэрэлтэхийг бид хардаг. Нуах дээш харах үед нар ба шуурга нэгдэх тэр хэсгээс үүлсийн дундаас гэрэлтсэн гайхамшигт солонгыг олж харсан. Тэрхүү үүлсийн дунд Бурханы уур хилэнгийн сум хойш тавигдан амар тайвны амлалтад тавигдахыг тэрээр харсан.

Тэр агуу амлалт бол бидний гэм нүгэл хичнээн харанхуй болж хувирсан ч, Бурхан биднээс нүүр бууруулахгүй гэсэн амлалт байсан. Өөрийн уур хилэнгээ дахин бидний дээр буулгахын оронд, Бурхан Өөрийн уур хилэнгийн сумыг дээшээ, диваажин руу, Өөрийнхөө Хүү рүү чиглүүлсэн. Улмаар загалмай дээр, Бурханы хайрын нар ба Бурханы уур хилэнгийн шуурга нэгдэх газар, Есүс харанхуйн дунд нас барснаар Бурханы авралын гайхамшигт төлөвлөгөө бидний зүрхэнд гэрэлтэх болсон. Энэ бүхнийг ямар ч харамсах зүйлгүйгээр Тэр хийсэн.


Залбирал

Эзэн, Таньтай адил гэм нүгэлд харамсан гашууддаг байхад бидэнд туслаач. Энэ цаг мөчид, Таны гайхамшигт амлалт болон Христ дотор бидэнд өгөгдсөн өршөөлийг цоо шинээр олж харахын тулд өөрсдийн гэмийн харанхуй байдлыг шударгаар харах хүч чадлыг бидэнд өгөөч. Христийн нэрээр залбирлаа, Амен.

Redeemer Presbyterian Church-д зохиогчийн эрх 2012 онд олгогдсон болно.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.