Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 4: Сорилт"
Хүмүүсийн сайн мэдэх Библи дээр гардаг хамгийн хэцүү түүхүүдийн нэг. Эхлэл 12-р бүлэгт Абрахамаар дамжуулан "дэлхий дээрх бүх хүмүүс" ерөөгдөх болно (Эхлэл 12:1-3) гэсэн байдаг. Дээрх зураглалыг харахдаа Бурханы Абрахамыг дуудсан дуулага нь анхандаа төрсөн гэрээ орхих асуудал нь одоо бүр гайхалтай үр дүнд хүрсэн байгааг бид харна. Бурхан тэрхүү дуудлагадаа Абрахамын итгэлийг сорих – хүүгээ золиос болгон өргөхийг хүссэн агуу золиостой дуудлагыг оруулсан байгаа. Хүүтэй болно гэсэн Бурханы амлалтыг бүрэн хараачгүй байгаа Абрахам ба эхнэр Сарагийнх нь хувьд энэхүү мөч бол туйлын гаслантай хэцүү асуудал байв. Өөрсдөө хүүхэдтэй болох боломжгүйн дээр, энэ гэр бүлээр дамжуулан ирэх үндэстэн гэх Бурханы амлалт нь Абрахам Сара нарын хувьд үнэхээрийн бүтэмжгүй санагдана.
Одоо тэгтэл тэдний залбирлыг сонсон, тэдэнд хүүг өгсөн атлаа Бурхан Абрхамыг санаанд ч багтамгүй тийм зэрлэг зүйл хийхийг хүссэн байх юм. Тэгээд Абрхамын цорын ганц үр удмыг золиос болгочихоод Бурхан хэрхэн яаж хүмүүс бий болгох гэж байнаа? Энэхүү үхэл хэрхэн Эхлэл 12-р бүлэгт амлагдсан ерөөл тийш хөтлөх юм бол? Үүний хариултыг Абрахамын амьдралд болсон үйл явдлуудыг Есүсийн амьдрал дахь үйл явдлууд руу хандуулснаар бидэнд тодорхой болох нь.
Сайтар тодруулан харвал энэхүү түүхэн дэхь итгэл ба золиос нь энэ улирлын үеээрх Ариун Долоо руу чиглэсэн байгааг, Есүсийн золиос ба итгэлийг зөгнөж байгааг анхаараарай. Бурхан Өөрийнхөө Хургаар хангана гэсэн (Эхлэл 22:8) Абрахамын тунхаглал нь энэ дэлхийг аврах Бурханы бэлэг болох Хургыг бидэнд сануулдаг (Марк 10:45, Иохан 1:29, 36). Mориа уулан дээр Бурхан эр хониор хангасан явдал бол цорын ганц Хүүгээ хожим золиослохоо Тэрээр урьдчилан зөгнөсөн зөгнөл байсан бөгөөд Есүс Христ нь – ямар ч өө сэвгүй жинхэнэ Хурга буюу загалмай дээр бидний оронд өлгөгдсөн юм. Христ нядлагдахаар хөтлөгдсөн Хурга мэт явахдаа Исаак шиг, харин амаа нээхдээ Исаактай адил байгаагүй. Тахилын ширээн дээр шатаах модоо өөрөө үүрсэн Исаак шиг Христ загалмайгаа нуруундаа үүрсэн (Иохан 19:17). Одоо эргэж дээрхийг дахин уншаад Есүс рүү — итгэлийг тань Зохиогч ба Төгөлдөржүүлэгч тийш хараагаа чиглүүлээрэй (Еврей 12:2).
Залбирал
Ариун Аав аа, энэ дэлхий рүү Өөрийн цорын ганц Хүүгээ илгээсэн явдалд магтаал талархлаа би өргөж байна. Надад тэрхүү Өөрийгөө золиос болгосон ямар ч өө сэвгүй Хурга болох Есүсийн төгс байдал руу харах нүдийг өгөөч. Ингэснээр шинэ амьдрал ба уучлалыг би хүлээж авах билээ. Мөн Таны нигүүлслээр би, айсуй ирэх сайн сайханд тань болоод бусдын төлөө амьдралаа зориулах итгэлийн амьдралаар амьдрах болно. Христийн нэрээр, Амэн.
Зохиогчийн эрх (2012) Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.