Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 8: Тахилч"
Энэ дэлхийн буруу бүхэн зөвтгөгдөөсэй гэж та хүсдэг үү? Энэ текстэд, 28-р эшлэл дээрээс тахилчдын гүйцэтгэх үүргүүд нь 1) "Миний тахилын ширээнд очиж"—хүмүүсийн өмнөөс Бурханд очиж зуучлан залбирч бас хүсэлтүүдийг гь тэдний өмнөөс мэдүүлэх ёстой, 2) "утлагыг шатааж"—энэ нь шашины хувьд үүрэг нь төдийгүй Бурханыг хүндэтгэсэн ёслол байсан (Леви 16:13), болон 3) "ефодыг өмсүүлэх"—Бурханаас ирэх мэргэн ухаанаар хүмүүст зөвлөгөөг өгдөг тахилч болохийг нь харуулдаг. 29-р эшлэлд, тухайн үед тахилчид байсан Елигийн хөвгүүд—хүмүүсийн төлөө анхаарал халамж тавих ёстой хүмүүс атлаа—бусдын хөдөлмөрөөр өөрсдийгөө зохисгүйгээр "таргалуулж" байсан. Энэ нь шударга бус үйлдэл байгаад зогсохгүй, хүмүүсийг халамжилж анхаарах ёстой тэдгээр хүмүүс тэдэнд гарз хохирлыг авчирахад хүргэж байсан. Энэхүү буруу үйлдлийг Бурхан хэрхэн залруулах бол?
Бид өөрсдийнхөө болон бидний эргэн тойрон дахь хүмүүсийн амьдралыг хараад, бид яг л энэ асуултыг ихэнхдээ асуудаг. Энэ дэлхийн буруу зүйлсийг Бурхан хэрхэн залруулдаг вэ? Бид өөрсдөө ч бас бусдад зүй бусыг үйлдэж байгаагаа ойлгох үед энэ нь сэтгэл сэвтүүлэх асуулт болж хувирдаг. Бид хайрлах бас үйлчлэх ёстой гэдгээ мэддэг хэдий ч тэр л хүмүүсийгээ бид өөрсдийнхөө хувиа хичээсэн сонирхол ба өөрсдийгөө урьтал болгох байдалдаа хэт анхаарснаараа хохироох нь элбэг байдаг.
Бурхан энэхүү шударга бус үйлдлийг хардаг бөгөөд Тэрээр бид үүнийгээ зогсоох ёстой гэдгийг бидэнд хэлсэн (эшлэл 30-31) бөгөөд өргөл өргөгч талд хандан ямар үр дагаварыг хэрхэн үзүүлэхээ бас хэлсэн (эшлэл 34). Буруу зүйлс зогсох ёстой гэж бид хүсдэг боловч бид ч өөрсдөө зөрчил гаргагчид болохынхоо хувьд, бидэнд өөрсдөд маань бидний өмнөөс зуучлан гуйх бас Бурханы өмнө очих Тэр нэгэн хэрэгтэй. Энэ нь хэн байх бол? "Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө…Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно." гэж 35-р эшлэлд хэлдэг. Еврей хэлэнд "үнэнч" гэсэн үг нь "өнө мөнхийн" гэсэн утгатай бөгөөд тиймээс тахилч байна гэдэг нь мөнхийн зүйлийг хэлдэг бөгөөд "Тэр үргэлж Миний тосолсон хүн" гэдэг нь "Хаан" гэсэн утгыг энд агуулдаг. Үнэнч бас өнө мөнхийн Тахилч мөн мөнхийн Хаан хэн бэ? Түүхэнд энэ чанаруудыг зэрэг агуулсан цор ганц л Хүн бий— Есүс.
Залбирал
Эзэн Есүс, мөнхийн агуу дээд Тахилч бас Хаан, хэдийгээр бид бодол санаа, үгс, болон үйлсээрээ гэм буруутай ч Та бидэнд Өөр лүүгээ дөхөн очих тэр арга замыг нээж өгсөн. Бидний найдварыг шинэчлэх, хамгаалах, удирдах, сахих бас нөхөхөд нигүүлслээ буулгаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.