Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 12 дахь өдөр

"Өдөр 12: Чулуу"

Тариалангийн талбайн эзэний тухай сургаалт зүйрлэлд, талбайн эзэн газраа хүмүүст түрээслүүлээд аянд явдаг. Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээхэд тэд зарцыг нь барьж зодон алжээ. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд түүнийгээ явуулав. (Maрк 12:6). Гэвч тэр эндүүрсэн байсан. Тэд түүний хүүг ч бас л алсан.Та нар“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэж Бичвэрээс уншаагүй юү? хэмээн Есүс, Дуулал 118-р бүлгээс эш татан сургаалт зүйрлэлийн утгыг тайлбарласан (Maрк 12:10-11, Матай 21:42-с эш татав). Өөрөөр хэлвэл, Бурхан бол тариан талбайн Эзэн. Түрээслэгчид нь Түүний хүмүүс. Магтаал ба хүндлэлээрээ дамжуулан тэд амьдралынхаа үр жимсийг Түүнд өргөх ёстой байсан. Гэвч тэд Түүний зөнчид болон элч нарыг үгүйсгэсэн. Эцэст нь Тэр Хүүгээ илгээсэн. Гэвч тэд Түүнийг бас л үгүйсгэсэн. Тэрслүү байдал дотроо тэд Түүнийг Бурханы Хүү хэмээн хүндэлж дээдлэхээс татагалзсан. Үүнийхээ оронд, тэд Түүнийг алсан.

Гэсэн хэдий ч, ууртай бас хяналтгүй хүмүүсийн шуурганд Есүс арчигдан хаягдаагүй. "Эзэний үйлсийн дагуу"—Бурханы эртнээс төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу Тэр үгүйсгэгдсэн. Христийн үхэл нь үхлийг ялан дийлсэн учраас энэ нь "бидний нүдэнд гайхалтай". Бурхан Есүсийг булшнаас амилуулан итгэсэн хүн бүрийн авралын булангийн чулуу болгосон учраас бид баярлан хөөрдөг. Түүний дотор бид үхэвч амилна (Иохан. 11:25-27).


Залбирал

Эзэн, Та бүгдийг Өөрийнхөө сайн хүслийн дагуу үйлддэг. Христийн үхэл нь ялагдал мэт санагдах хэдий ч, Түүнийг үхлээс амилуулснаараа Өөрийнхөө Хүү болохыг нотлосон. Тиймээс ч бид Түүний дотор,"Би үхэхгүй, харин амьдрах болно"(Дуулал 118:17) хэмээн дуулдаг. Тэр бол бидний Аврал. Энэ нь бидний нүдэнд гайхамшигтай. Христийн нэрээр залбирлаа, Амен.

Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.