ЗуршлуудЗагвар
Жижиг хожилууд
Яг л даалуутай адил, адиваа зуршлыг бий болгох эсвэл зуршлуудаа хаях нь өдөр бүрийн, томоохон өөрчлөлтөд хүргэдэг олон тооны алхмуудаас бүрддэг. Пастор Крейг Гроешел ийнхүү энгийнээр хэлдэг: "Тготомол хийгдсэн жижиг сахилгажуулалт нь тодорхой хугацааны дараа томоохон үр дүнд хүргэдэг." Өөрөөр хэлбэл, жижиг хожилууд үнэхээр чухал юм.
Зуршил бол нэг л өдрийн дотор хүрчихдэг агуу бариа биш юм-энэ бол өдөр бүр таны хийх жижиг алхамууд мөн. Таны гаргах зарим хамгийн чухал жижиг хожилуудыг тулгуур чулуу болох зуршлууд гэж нэрлэх нь элбэг байдаг. Тулгуур чулуу болох зуршилыг ойлгох хамгийн хурдан арга бол тулгуур чулуу гэж юу вэ гэдгийг мэдэх явдал юм. Тулгуур чулуу бол тоосго эсвэл чулуун нуман хаалганы хамгийн дээр болон гол хэсэгт байрладаг шаантаг хэлбэртэй чулууг хэлдэг уран барилгын нэр томъёо юм. Нуман хаалганы чулуу бүр жингээрээ тулгуур чулуу уруу түлхэж байдаг бөгөөд, тулгуур чулууны гурвалжин шаантаг хэлбэр нь нуман хаалгыг тэр чигээр нь өөр дээрээ тогтоон барьдаг ажээ.
Хэрэв та тулгуур чулууг авч хаях юм бол тэр барилга тэр чигээрээ нуран унана. Биологийн хувьд гол тулгуур үүлдрээс экосистем хамаардаг. Үүний нэгэн адил, тулгуур чулуу болох зуршил нь таны амьдралын бусад хэвшлүүдэд дэмжлэг, хөдөлгөх хүчийг өгч байдаг.
Ихэнх номууд тулгуур чулуу болох зуршлуудын талаар авч үздэг, тэр нь ч зүйтэй л дээ, гэхдээ өөр нэгэн чулуу байдаг гэдгийг тэд танд хэлдэггүй байж болох юм. Есүс Өөрийгөө булангийн чулуу гэж нэрлэсэн бөгөөд энэ нь бүхэл бүтэн барилга барихад ижил төрлийн дэмжлэгийг үзүүлэхэд ашигладаг чулуу мөн. Хэрэв та Есүстэй хамт суурин дээр, энэхүү булангийн чулуугаар босгон байгуулаагүй л бол бүх тулгуур зуршлуудыг зөвөөр хэвшүүлсэн хэдий ч мөн л нуран унах болно.
Тулгуур чулуу болох зуршлуудын гол анхаарлалдаа авбал зохих товч жагсаалтыг энд оруулав. Та амьдралдаа алийг нь нэмэх боломжтой вэ? Та Есүсийг булангийн чулуугаа болгосон уу?
- Есүстэй хамт өдөр бүрийг эхлүүлэхэд хангалттай байхуйцаар эрт бос.
- Нэг шөнийн дотор дор хаяж найман цаг унт.
- Өдөр бүр гэр бүлийнхэнтэйгээ эсвэл ойр дотны найзуудтайгаа хамт дор хаяж нэг хоолыг хамт ид.
- Орон нутгийн сүмд долоо хоног бүр оч, өгөх болон үйлчлэх арга замаар үйл ажиллагаанд нь оролц.
- Долоо хоногт ядаж гурван удаа 20 минутын турш дасгал хий.
- Өдөр бүр өөрийнхөө тухай зарим үнэнийг тунхагла.
Өдөр тутмын зөв зуршлуудыг хэвшүүлэх, муу зуршлуудаасаа салах нь амьдралын тань үлдсэн хугацаан дахь өдөр тутмын үйл явц юм. Есүсийг өөрийнхөө булангийн чулуу болгоход танд туслах хэрэгслэлүүдийг дор дурдсан болно.
Хэн болох талаарх зөв ойлголт
Тусламж хүсэх
Өөрөө өөртөө эелдэг зөөлөн хандах
Шалгах болон өөрчлөлтүүдийг гаргах
Бурханы хийж буй үйл явцад найдах
Жижиг хожилууд
Энэ төлөвлөгөөний тухай
Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.
More