ЗуршлуудЗагвар

Habits

6-с 3 дахь өдөр

Өөрөө өөртөө зөөлөн ханд

Өдөр тутамдаа дагаж мөрдөх зөв зуршлуудыг тогтооход ноцтой хандах шийдвэр гаргасан тэр өдөр тань таны хувьд "өө сэвгүй байдлын бүс"- ээс гарах өдөр байх болно. Энэ нь өнөөдрийн үсэгт биднийг хүргэв: өөрөө өөртөө зөөлөн ханд. Та шинэ зуршлаа хадгалж чадахгүй байх өдрөө өөрөө өөртөө зөөлөн хандаарай. 

Өөрөө өөртэйгөө сөрөгөөр ярьж, өөрийгөө үзэн ядаж болохгүй. Бурханы үнэн болон Тэрээр таны дотор шинэчилсээр ирсэн зөв хэн болох талаарх ойлголтоосоо зуурсаар бай. Үүнийг илүү том асуудал руу илүү гүнзгий ухаж төнхөх боломж хэмээн үзээрэй. Зөв хувь үний талаарх ойлголт болон тусламжийг итгэл хүлээсэн хүмүүсээс хүсэх зэргийг тунгаан бодоход зориулан цаг зарцуулаарай. 

Магадгүй та аль хэдийн хөл алдсан байж болох юм. Магадгүй та хараахан хөл алдаагүй байж болох юм. Аль ч тохиолдолд, Бурханаас, магадгүй зарим хүнээс та уучлалт гуйх хэрэгтэй байж болох юм. Дараа нь үүнийг өсөлтийн, гүн гүнзгий эдгэрэлтийн, мөн бүх төрлийн хүндрэлийг даван туулахад туслах өдөр тутмын сайн зуршлыг бэхжүүлэх бас нэг боломж гэж үзээрэй. Ханиад хүрэх үед, дархлааны тогтолцоо чинь улам хүчтэй болдог шиг энэ бол таныг улам илүү хүчирхэг болж, өсөхөд Бурханаас танд өгдөг өөрөө өөрийгөө хянах боломж юм.

Есүс байгаа бүх зүйлээрээ Бурханыг хайрла, мөн өөрсдийгөө хайрладаг шигээр бусдыг хайрла гэж бидэнд тушаажээ. Эдгээрийг хамгийн агуу хоёр тушаал гэж нэрлэдэг. Үнэндээ гуравдахь тушаал нь энэ хоёрт нуугдаж байдаг. Өөрийгөө хайрладаг шигээр бусдыг хайрлахын тулд та өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй! Тиймээс, үүнийг та Есүс тушаасан учраас л хийдэг ч байсан хамаагүй хөл алдах үедээ өөрөө өөртөө зөөлөн ханд. Бүү бууж өг. Бүү өөрөө өөртөө хатуугаар ханд. Зүгээр л босоод, харцаа дээш өргөн, уучлал гуй, тэгээд дахин оролдоод үз!

Залбир: Зөв зүйтэйгээр үйлдэх хүчийг надад өгдөг Таны хайрын төлөө, зөвөөр хийж чадахгүй үед маань үзүүлдэг өршөөлийн тань төлөө Бурхан Танд талархъя. Надад Таны тусламж хэрэгтэй байна, намайг алхам алгасах үед минь ч хүртэл Та надтай хамт байна гэдэгт би итгэж байна. Амен. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Habits

Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.

More

Life.Church-д энэхүү уншлагын төлөвлөгөөг оруулсанд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.life.church/ -с үзнэ үү