ЗуршлуудЗагвар

Habits

6-с 4 дахь өдөр

Шалгах болон өөрчлөлтүүдийг гаргах

Та эрүүл хувь хүний чанарын талаар олж мэдэхээр судалж эхэлсэн үү? Хувь хүний чанар дээр суурилсан зорилгууд, хувь хүний чанарын эдгэрэлийн талаар Бурханы Үгээс та олсон уу? Тусламж гуйх зөв хүнийг та олсон уу? Магадгүй та энэ нь тийм ч амар биш юм байна гэдгийг ойлгоод, шинэ зуршил дээрээ халтирч унасан байж болох ч - таөөрөө өөртөө зөөлөн хандахаа мартаагүй байж болох юм. ЗУРШИЛ-ын дараагийн үсэг нь юу вэ? Шалгах болон өөрчлөлт хийх.

Шалгах, өөрчлөлтийг хийх нь энд ямар хамааралтай вэ? Зуршлын хүчхэмээх номыг бичсэн Чарльз Духиг бол "зуршлын давтамж" гэсэн ойлголтыг алдаршуулсан хүн. Зуршлын давтамж нь дохио, хэвшил болон шагналыг тогтмол агуулж байдаг. Хэрэв та унтахаасаа өмнө хэт идэх зуршилтай бол давтамж иймэрхүү байх болно. Дохио: Эхнэр, нөхөртэйгөө эсвэл найзтайгаа хамт шоу нэвтрүүлэг үзэхээр суух үед та хоолны сурталчилгааг хардаг. Хэвшил: Та хөргөгчинд амттай зүйл байгаа эсэхийг үзэж улмаар ямар нэгэн амттай зүйл олно. Шагнал: Та хоол идэж, хамт байгаа хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх үед таны бие махбодь эерэг химийн бодисуудыг ялгаруулдаг. Үр дүн нь насан туршийн зуршил юм.

Бид хуучин зуршлаа хаяж эсвэл шинэ зуршлыг хэвшүүлэх үед зарим нэг ноцтой тэмцэл өрнөх нь гарцаагүй. Заримдаа энэ тэмцэл нь зуршлын давтамжтай холбоотой байдаг. Хэрэв та унтахаасаа өмнө хэт их идэх зуршлаа хаях гэж байгаа бол дохио юу болохыг олж мэдээрэй. Магадгүй энэ нь хоолны сурталчилгаа биш, харин шоу нэвтрүүлэг үзэх, найз нөхөдтэйгөө хамт байх, эсвэл өөр бусад өдөөгч үйлдлүүд байж болох юм. Та мөн хэвшлийнхээ талаар бодож үзэх хэрэгтэй. Чи зүгээр л уйдсандаа, заншил учраас эсвэл үнэхээр өлссөндөө хөргөгчөө уудалдаг уу? Шагнал нь амин чухал юм. Энэ нь хоол хүнс үү, эсвэл хоол хүнсээ бусадтай хуваалцах уу? Зарим хүмүүстэй хамт байх үедээ та нар зүгээр л сандардаг, эсвэл эхнэр юмуу нөхөртэйгөө ярилцахаас зайлсхийхийн тулд та шоу нэвтрүүлэг үзэж байхдаа хоол иддэг байж болох юм.

Бид зуршлын давтамжаасаа салах боломжгүй юм шиг санагдах үедээ зогсоод, шалгаж, улмаар өөрчлөлт хийцгээе. Түүнчлэн эерэг дохионууд, эрүүл хэвшлүүд, зөв шагналуудыг хөгжүүлэх явцдаа сайн зуршлыг бий болгохын тулд зуршлын давтамжийг хамтдаа эзэмшицгээе.

Зуршлын дамтамжийг хэвшүүлэх эсвэл хаях талаар ихэнх номын танд хэлдэггүй зүйлийг энд хэлье: Үргэлж ямар нэгэн гарц байдаг. Бид үүнийг яаж мэдэх вэ? 1 Коринт 10:13-т элч Паул бидэнд Бурхан бол итгэмжтэй-Тэр биднийг хэрээс хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно. Тиймээс шалган судалж, өөрчлөлтийг хийж, Бурханд найдан, бусдаас тусламж гуйж, Түүний удирдсанчлан дараагийн алхамыг үргэлжлүүлэн урагшаа хийцгээе.

Анхаарах нь: Миний дохионууд юу вэ? Би сөрөг дохионуудыг хэрхэн эерэг дохиогоор солих вэ? Хэвшлүүд минь намайг хааш нь дагуулна вэ? Зуршлуудын минь шагналууд нь юу вэ? Тэдгээр нь Бурханаас надад өгөгдсөн шагналууд мөн үү?

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Habits

Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.

More

Life.Church-д энэхүү уншлагын төлөвлөгөөг оруулсанд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.life.church/ -с үзнэ үү