ЗуршлуудЗагвар
Бурханы хийх үйл явцад найдах
Бид зуршлын талаар олон зүйлийг ярилцлаа, гэхдээ зуршил гэж үнэхээр юуг хэлдэг юм бэ? Сүүлийн хэд хоног бидний судласан дээр үндэслэвэл, сонгосон зан байдлын хамтаар маш чухал хэрэгцээг тогтмол хангах үед зуршил хэвшин тогтдог. Зуршил нь буруу ойлголтыг төрүүлэх гээд байх нь элбэг хэдий ч үнэндээ тэдгээр нь Бурханы бүтээсэн үйл явц юм. Тэдгээрийг Бурханы хийх үйл явц гэж нэрлэцгээе. Энэ нь дараагийн үсэгт биднийг хөтлөх болно:Бурханы хийх үйл явцад найдах.
Эхлэл номон дээрх Бурханы бүтээлийн түүх нь өдөр тутмын зөв зуршлуудаар дүүрэн байдаг. Ямар нэгэн шинэ, эрүүл саруул, сайн зүйлийг бүтээхийн тулд Бурхан анх удаагаа үйл явцыг ашиглахыг нь бид эндээс харах болно. Танил сонсогдож байна уу? Бурхан Өөрөө зуршилыг хэвшүүлсэн Нэгэн байсан! Зөвхөн энэхүү нэг л түүхэнд төгс, тууштай байдал, бусдаас тусламж гуйх (Адам амьтдыг нэрлэсэн, эрэгтэй хүн ганцаараа байх нь сайн биш гэж хэлээд Еваг бүтээв), хийсэн зүйлийнхээ төлөө түр зогсолт авч тэмдэглэх (өдөр бүр Түүний хийсэн ажил нь сайн байсныг тэмдэглэн хэлэв), зүгээр л амрахын тулд долоо хоногт нэг өдрийг гаргах зэрэг зуршлуудыг Бурхан үзүүлжээ. Та Библи унших явцдаа зөв зуршлууд эсвэл Бурханы хийсэн үйл явцуудыг үргэлжлүүлэн эрж хайсаар бай, энэ үед та эдгээр нь Бурханаас өгөгдсөн бэлэг болохыг ухаарах болно.
Бид Бурханд бас Бурхан энэхүү үйл явцыг хийж байгаа гэдэгт найдах ёстой. Тэрээр таны амьдралд ямар нэгэн шинэ бас үзэсгэлэнтэй зүйлийг хийхийн төлөө ажиллаж байгаа.Эрүүл хувь хүний чанар,тусламж гуйх,өөрөө өөртөө зөөлөн хандах,шалгах болон Түүний үйл явцад найдах. Өдөр тутмын зөв зуршлуудыг хэвшүүлэхтэй адил үйл явцууд нь Бурханы тусламжид найдахаас зайлсхийхийн тулд ашигладаг зүйл биш-Түүний туламжийн улмаас л эдгээр нь оршин байдаг. Эдгээр өдөр тутмын үйлдлүүд дээрээ бид Бурханд найдах үед тэдгээр нь Бурханы хийх үйл явц болж хувирдаг. Нөгөө талаасаа, Бурханы тусламжгүйгээр, бидний хамгийн агуу хичээл зүтгэл маань өөрөө өөрийгөө аврах төсөл болон хувирах боломжтой юм. Бурхангүйгээр хийх гэсэн зан байдал нь үнэндээ биднийг энэхүү замбараагүй байдалд маань хүргэсэн шүү дээ!
Залбирал:Бурхан, амьдралдаа хэвшил, зуршлуудыг хэвшүүлэхэд Та надад тусалж байгаагийн тань төлөө Танд талархъя. Таны хүч, амар тайван, өршөөлгүйгээр эдгээрийн ганцыг нь ч би хийж чадахгүй. Өдөр бүр Таниас хамааралтай байсаар байхад минь надад туслаач. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.
More