БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэЗагвар
ӨДӨР 4: Хэрхэн Бурханы хүслээс гажилгүйгээр зорилгодоо хүрэх вэ?
Та Бурханаар удирдуулсан зорилтуудын араас хөөцөлдөх хүсэлтэйгээр гарааны шугаман дээр та зогсож байгаа бөгөөд... та айсан байна. Эдгээр зорилтуудынхаа хувьд үйлдэл хийхээс та айсан байгаа бөгөөд эдгээртээ хүрэх тал дээр хэт төвлөрснөөс болоод энэ явцаасаа Бурханыг шахан гаргасан. Хэрхэн Бурхан дээр анхаарлаа төвлөрүүлсээр байж бас үүний зэрэгцээгээр зорилтдоо хүрч болох вэ?
Нэгдүгээрт, зөв зорилтууд Түүнээс холдуулах биш харин Түүний замд, Түүний арга замд таныг чиглүүлэх болно.
Хоёрдугаарт, зорилт тавиад цаашдаа зүдрэх шаардлагагүй гэсэн үг биш. Үүнд хүрэх алхам бүрт Түүнтэй холбоотой хэвээр байгаасай гэж Бурхан хүсдэг бөгөөд Тэр таныг удирдах болно. Эцэстээ, Тэр Өөрөө зорилт шүү дээ. Түүний бидэнд бэлтгэсэн зорилгыг дагах нь Түүний бүтээсэн газрын зургыг дагахтай адил. Тэр замыг сайн мэддэг Нэгэн.
Холын аянд хийдэгчлэн, зөв зүгт яваагаа хянахын тулд газрын зургыг дахин дахин нягталсаар бай. Хэрэв та төлөвлөгөөнөөс хараагаа салгах юм бол танихгүй гудамжинд хүрэх болно шүү. Гэвч, дахин хаа яваагаа олж харах үед тэр дороо л та зөв замдаа ахин орох болно! Зорилтдоо төгс үйл явцаар хүрсэн эсэх нь Бурханы хувьд тийм ч чухал биш байдаг; Түүнд таны зүрх сэтгэл л хэрэгтэй байдаг. Түүнийг хайх явцад алхам алхамаар, залбирал бүрээр, хором бүрээр та зөв замд байсан хэвээр байх болно. Түүнтэй холбоотой байх нь таныг Түүнтэй зөв харилцаатай байлгасаар байх болно.
Надтай хамт залбирна уу: Эзэн, Таных замаас өөр замаар замнахаас би айж байна. Надад айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгөөч (2 Тимот 1:7).Таны Үг болох- газрын зураг-мөн Танд хандан шууд залбирах чадварын төлөө Танд талархъя! Бусдаар хүлээн зөвшөөрөгдөх, сайшаал эсвэл жагсаалтаас аливааг хасах тааламжийн оронд зорилт минь болох Тан дээр анхаарлаа төвлөрүүлсээр байхад надад туслаач. Зөв шалтгааны улмаас Таны төлөө шаргуу хөдөлмөрлөхийг би хүсэж байна. Намайг чиглүүлэн, Өөрийнхөө замд байлгасаар байгаагын төлөө Танд талархъя! Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно!
More