БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэЗагвар
ӨДӨР 1: Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү?
Хүн Бурханыг дагахыг хүсдэг, БАС зорилготойгоор зорилтод хүрэхийг хүсдэг боловч зорилго тавих нь түүнд зориулан бэлтгэсэн Бурханы төлөвлөгөөнөөс холдуулчих вий гэж санаа зовох нь бий. Улмаар дараах асуултууд урган гардаг, "Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Үүнийг хэрхэн хийх ба Түүний хүсэлтэй нийцсэн хэвээр байх талаар Бурханы Үгэнд юу гэж хэлдэг вэ?" Зорилго тавих, санаатайгаар төлөвлөх, өгөгдсөн зүйлсдээ хэрхэн сайн нярав байх талаар олон зүйлийг Бурхан хэлжээ.
Товч хариулт гэвэл: зорилго тавих нь зөв! Есүс ч хүртэл зорилготой байсан. Бурхан биднийг санамсаргүйгээр биш харин зорилготойгоор амьдраасай гэж хүсдэг. Та Түүний хүсэл юу болохыг асуун, үүнийг эрж хайж байгаа нь зөв амьдрахыг хүсч байгааг илэрхийлдэг. Хэрхэн зөв зорилгыг тавих, түүндээ хүрэх урам зоригтой байх талаар Түүний Үг таныг сэнхрүүлэх гэж байна.
Гэхдээ зорилго тавихын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалт эсвэл хурдхан засчих жорыг Библиэс олно гэсэн хүлээлт бүү үүсгээрэй. Хэрэв энэ нь ийм амархан байсансан бол бид зүгээр л жагсаалтыг уншаад, хийж дуусгачихаад, төлөвлөгөөнийхөө талаар хэзээ ч Бурхантай ярилцах шаардлагагүй болох байсан. Энэ нь дүрэм журмыг дагах асуудал биш, харин таныг онцгой билиг авьяас, чадвартайгаар бүтээсэн Бурхантай Өөртэй нь харилцаатай байх тухай асуудал юм.
Зөв зорилго тавих өөр хувилбар байдаг уу? Ямар ч зорилгогүйгээр тэнүүчилж, амьдрал болдгоороо болохыг зөвшөөр. Энэ талаар бодоод үз. Библи дэх гол хүмүүс юу ч хийлгүйгээр зүгээр сууж байсан уу? Мэдээж тэд алдаа гаргаж байсан боловч, Мосе, Давид, Соломон, Естер, Рут, Иохан, Паул мөн Есүс ч хүртэл зорилготой байсан бөгөөд тэд зорилгынхоо араас Бурханы хүч, мэргэн ухааны хамт мөшгицгөөв. Та ч бас тэдний адил, жижигхэн алхмууд болон итгэлийн үсрэлт хийх гэж байна.
Хамтдаа залбирцгаая:Эзэн, би амьдралдаа Таны хүсэлтэй нийцэхүйц зорилгыг тавих байдлаар Таныг дагахыг хүсч байна. Өөрийнхөө агуу зорилгын төлөө намайг ашиглахаар онцгой билиг авьяастай бүтээсний төлөө Танд талархъя. Таны явах газар руу би явахыг хүсч байна. Хэрхэн Таны хүслийн дагуу зорилго тавихыг надад харуулаач. Төлөвлөх ба зорилго тавих дээр Таны мэргэн ухаан надад хэрэгтэй байна, ингэснээр Таны надад өгсөн—цаг зав, мөнгө, ажил, харилцаа, эрүүл мэндийнхээ сайн нярав нь байж чадна. Өөрийнхөө үнэнд нүдийг минь нээж, энэ үнэн толгойноос зүрх рүү улмаар гар руу минь хүрэхэд туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен!
Энэ төлөвлөгөөний тухай
Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно!
More