БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэЗагвар
ӨДӨР 2: Зорилго нь Бурханаас уу, өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ?
Зорилгогүй бол таны амьдрал ямар ч утгагүй хэрэн тэнүүчилж байгаа мэт байгааг та харах болно. Бурханаар удирдуулсан зорилгууд бол сайн юм. Гэхдээ! Тэдгээр нь өөрөөс тань биш Бурханаар удирдуулсан гэдгийг та яаж мэдэх вэ? Ялгааг нь яаж мэдэх вэ? Та буруу зорилго сонгочихвий гэж айдаг уу!
Бурханы талаар ямар гайхалтай зүйлийг та мэдэх вэ? Маш олон зүйлс бий, тухайлбал, Тэр таны яг хажууд амьдралын тань турш байхыг хүсдэг. Зорилго болон зорилт дунд эсвэл сонгосон нэг замналаас нөгөөгийн хооронд төөрч байгаагаа та мэдэрвэл, Тэр Өөрөөс нь асуугаасай гэж хүсдэг ба хайр дотор үүнийг өгөх болно! Иаков бидэнд хэлэхдээ, “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5 АБ2013).
Таны төлөвлөгөөнүүд зорилгодоо хүрэхүйц сайн эсэхийг мэдэхгүй байна уу?
Бяцхан шалгалт авъя:
- Бурханы Үгийг нээгээд таны оюун бодолд байгаа зорилгыг батлах Библийн тодорхой бичээс ба түүхүүдийг хайгаарай. Таны зорилго Библийн дагуу байна уу? Үүнийг батлах тодорхой бичээс бий юу? “Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай” (2 Тимот 3:16 АБ2013).
- Түүнээс гуй!Таны яваасай гэж хүсдэг Түүний замыг харуулж өгөөч хэмээн Бурханаас гуйн залбир. “Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө” (Дуулал 32:8 АБ2013).
- Итгэмжит анд нөхөд эсвэл Бурханыг хайрладаг удирдагчдаас зөвлөгөө хүс. “Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх. Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох” (Сургаалт үгс 15:22 АБ2013).
Зорилгыг ил болгох бүгдэд-таарах-нэг-хэмжээтэй шидэт томъёо Бурханаас өөр хэнд ч байхгүйг санаарай. Хэрвээ хариулт чинь одоо болтол тодорхойгүй санагдаж байвал битгий бууж өг! Энэ нь магадгүй Түүний таныг яваасай гэж хүсдэг үйл явцын нэг хэсэг байж болох юм. Хүлээх явцдаа бид дараагийн алхамд бэлэн болж, сайжирсаар байдаг. Тэр Өөрийн тохиромжтой цаг хугацаанд танд өгөх учир Түүний мэргэн ухааныг хүлээгээрэй!
Хамт залбирцгаая: Эзэн минь, Таны үгийн төлөө талархъя! Таны тодорхой удирдамж болон мэргэн ухаанд үнэхээр их талархаж байна. Танд өгсөн миний хайраас ургасан зорилго, төлөвлөгөөнүүдийг бусад бүх зүйлстэй харьцуулан үзээд ялгааг нь ойлгон ухаарахад туслаач. Таны дуу хоолойг сонсоход, Таны удирдамжинд итгэхэд, Таныг бүх зүйлсийн дээгүүр өргөмжилөхөд надад туслаач. Есүсийн нэрээр. Амен!
Энэ төлөвлөгөөний тухай
Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно!
More