БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэЗагвар

GOD + GOALS: How To Set Goals As A Christian

5-с 3 дахь өдөр

ӨДӨР 3: Итгэлээр цэнэглэгдсэн зорилго ямар харагддаг вэ? 

Бурханаар удирдуулсан зорилго ямар харагддаг вэ? Гоё бие галбиртай болох эсвэл сургуульдаа буцаж явах гэх зэрэг үйлчлэл голчлоогүй зорилготой байж болох болов уу? Эсвэл таны бүх зорилго “илүү их залбирах,” “илгээлтээр явах,” “сүм чуулгандаа үйлчлэх” гэхчилэн байх ёстой юу?

Бидэнд тустай зарим зорилго, хэрэгжүүлэлтүүд бичээст аль хэдийн өгөгдсөн байдаг: Библиэ унших (Дуулал 119:9), залбиралд цаг гаргах (1Тесалоник 5:17-18), бусад итгэгчидтэй хамт байх (Еврей10:25), итгэлээ хуваалцах (Дуулал 96:3). Бурхан эдгээрийг биднээс хүсдэг нь Өөртэй нь ойр байгаасай, мөн үр жимстэй, итгэмжтэй байгаасай гэсэндээ юм. Энэ нь хийх ажлын жагсаалт гэхээс илүү Бурханы нигүүлслээр өөрчлөгдсөн зүрх сэтгэлийн үр дүн байдаг. Тэр биднийг үнэхээр их хайрладаг учраас бид эдгээрийг дуулгавартайгаар хийдэг. 

Харин үлдсэн амьдралаа яах вэ? Түүний алдрын төлөө бүхнийг хийхийг Бурхан биднээс хүсдэг (1Коринт 12:31) ба бидэнд болон орчлон ертөнцөд хандсан агуу зорилгууд Түүнд байдаг. Энэ нь бизнесээ барьж байгуулах, боловсролын зэргээ хамгаалах, хүүхдүүдээ асрах, санхүүгээ ухаалгаар зарцуулах, биеэ тордох, угаах бүх зүйлсээ угаах (сүнслэг байдлаач угаах, тиймээ!) ч байж болох юм. Хэрэв эдгээрийг Бурханд таалагдах зорилгоор хийж байвал, Түүний гэрэл болж чадаж байна гэсэн үг. Бидний зорилгууд эсвэл ахиц дэвшилд хандах хандлага төгс байх ёстой гэсэн үг биш, бид зүгээр л итгэмжтэй байх хэрэгтэй. 

Түүний алдрын төлөө бүхнийг хийх үед бидэнд ямар нэг зүйл өөрчлөгдсөн байгааг хүмүүс олж хардаг. Бидний найдвар хаанаас ирж буйг тэд гайхан асуух үед Эзэний хүслээр Эх сурвалжаа хуваалцах сайхан боломж бидэнд олддог. Тэгэхээр таны зорилго бүхэлдээ үйлчлэл хийж, сүм чуулгандаа үйлчлэх юм гэж үү? Эзэн таныг хаана ч нутагшуулсан бай та таригдсан газраа цэцэглээрэй. Ажлаа сэтгэл хангалуунаар хийх үед орчлон ертөнц илүү утга төгөлдөр болдог.

Хамтдаа залбирцгаая:Эзэн минь, намайг энэ газарт тарьсанд талархъя. Миний үүрэг даалгавар ямар байхаас үл хамааран, түүнийг Бурханаас өгөгдсөн зорилго хэмээн сүнслэг нүдээр харж, энэ бүх зүйлс дээр үйлдэл гаргахад надад туслаач. Би уналтад орж, бүтэлгүйтэж байх цаг үеүүдэд ч Тан руу буцаж очихуйцаар хийж байгаа бүх зүйлд минь Та туслаарай. Би зорилгынхоо төлөө ахиц дэвшил гаргаж байгаа нь төгс төгөлдрийн төлөө бус харин миний итгэлийн зохиогч ба төгс болгогч ТАНЫ төлөө юм гэдгийг санаж, Таны нигүүлсэл миний ялалтын туг болох болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен!

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

GOD + GOALS: How To Set Goals As A Christian

Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Cultivate What Matters-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://www.cultivatewhatmatters.com/youversion