Библийг хэрхэн судлах вэ (Суурь хичээлүүд)Загвар

How To Study The Bible (Foundations)

5-с 5 дахь өдөр

Агуу Библи судлал бол өөрчлөлтийг авчирдаг

 

Эмзэг байх хүсэлтэй хүмүүс нууцлаг зүйлсэд нэвтэрнэ. – Теодор Роетке

 

Та өвдөж байгаа тул эмчийн өрөө рүү очжээ, гэтэл сувилагч халууны шилийг зохих ёсоор нь ашиглахын оронд (ам, чих, духанд тавихын оронд) таны гарт бариулсан байна гэж төсөөлөөд үз дээ. Тэгээд хэдэн секундын дараа тэр үүнийг аваад таны биеийн температур хэвийн байгааг хэлэв. 

Та хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ? Хэвийн гарах нь мэдээж шүү дээ, учир нь та халууны шилийг зөвөөр ашигласангүй гэх болно

Ийм байдлаар ашиглахад, халууны шилний хийж чадах хамгийн сайн зүйл бол түүний эргэн тойрон дахь өрөөний температурыг үзэх явдал байв. Энэ нь халууны шил өөрөө эвдэрсэн эсвэл үр дүнгүй байсан гэсэн үг биш юм. Энэ нь зүгээр л зөв ашиглагдаагүй байсан.

Үүний нэгэн адил, Библийг дэлэм зайд байлгасан хэвээр байвал бид агуу хүч чадал, үнэн, биднийг хүлээж буй амьдралыг алддаг. Библи бол Бурханы бидэнд өөрийгөө илчлэх гол арга замуудын нэг юм. Хэрэв бид юу эзэмшиж, хэн байж, юу хийхийг хүсэж буй бүхнээ Бурханы зорилгын дагуу байлгамаар байвал, энэ бүхэн Библид зөв арга хэрэгслээр, зохист зорилгынх нь дагуу хандахаас эхэлнэ.

Миний өөрийн Христ итгэлийн алхаанд, Библийг судлах үр дүнтэй (мөн өөрчлөлтийг авчирдаг) дараах долоон багана байдаг:

  1. Хам сэдвийг ойлгох.
  2. Дадал зуршил бий болгох.
  3. Цээжлэх.
  4. Зөв хэрэгсэл ашиглах.
  5. Хүрээлэл дотроо суралцах.
  6. Залбирлаа нэгтгэх.
  7. Эмзэг байдлыг эрэлхийлэх.

Таны өөрийн алхаа илүү ихийг агуулж болох ч эдгээрийг дотроо багтаадаг байх гэж итгэж байна. Дээрх баганууд намайг боломжтой гэж бодсоноосоо ч илүү өсөж хөгжихөд тусалсан бөгөөд танд ч мөн адил зүйл тохиолдоно гэж итгэж байна.

Таныг Бурханы үгийг гал халуун хүсэл тэмүүллээр хайрлаж сураасай гэж найдаж, залбирч байна. Эцэст нь хэлэхэд, Библи нь үнэхээр таны хөл дэх дэнлүү, зам дахь гэрэл байх болно. 

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

How To Study The Bible (Foundations)

Бурханы Үг рүү ирэх үед сэтгэлээр унасан, дутуу дулимаг, эсвэл зүгээр л төөрсөн мэт санагдах нь элбэг. Миний зорилго бол Библийг амжилттай судлах хамгийн чухал гурван зарчмыг танд зааж өгөх замаар Библи судлах үйл явцыг хялбар болгох юм. Энэхүү төлөвлөгөөнд нэгдэж, Библийг зөвхөн мэдээлэл авахын тулд биш, харин яг өнөөдрөөс эхлэн амьдралаа өөрчлөхийн тулд хэрхэн унших талаар олж мэдээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Faithspring-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.ramosauthor.com/books/