Библийг хэрхэн судлах вэ (Суурь хичээлүүд)Загвар

How To Study The Bible (Foundations)

5-с 3 дахь өдөр

Агуу Библи судлал бол багаж хэрэгслээр дэмжигддэг

Хүн зөвхөн өөрийн багаж хэрэгсэл шигээ сайн байдаг. – Эммерт Волф 

Ажиллаагүй өдрүүддээ миний хийх дуртай зүйлсийн нэг бол цагаан гаа-нимбэгтэй бүлээн цай ууж, хоолны шоу үзэх явдал юм. Мастер тогооч ажил дээрээ байгааг харахад ховсдуулсан мэт л болдог. Тэдний хэрэглэдэг амтлагчаас авахуулаад, тохируулсан температур нь хүртэл, мөн хийсэн бүтээлдээ ашиглаж буй аяга таваг гээд хийдэг бүх зүйл нь зорилготой байдаг. 

Хэрэв та эдгээр дэлхийн хэмжээний тогооч нараас хоол хийхэд хамгийн чухал элемент юу вэ гэж асуувал тэдний 99% нь “орц найрлага” гэсэн ижил хариулт өгөх болно. Орц найрлага нь шинэхэн эсвэл ховор байх тусам эцсийн хоол нь илүү гайхалтай байх болно.

Библи суралцагчдын хувьд, бидний гол орц найрлага нь Судрыг ойлгоход тусалдаг хэрэгсэлүүд юм. Хэрэв бид сайн хэрэгсэл ашиглавал Библийн ертөнцийн талаар баялаг ойлголттой болж, Бурханы Үгэнд байдаг мөнхийн үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцах болно. Гэвч хэрэв бид бүрэн бус эсвэл буруу "найрлага" ашиглах юм бол бидний Библийн талаарх ойлголт багасч, аюултай зам руу хөтлөгдөнө.

2 Тимот биднийг "үнэний үгийг" "зөв" даван туулах чадвартай ажилчид болохыг уриалж байна. Үүнийг яаж хийх талаар миний мэдэх хамгийн сайн арга бол: 

  1. Библийг ойлгоход тань туслах хэрэгслүүдийг олж мэд.
  2. Бурхан таныг эдгээр хэрэгслийг ашиглахад туслах бурханлаг зөвлөгч рүү хөтлөх болтугай гэж залбир. 

Одоо олон тооны багаж хэрэгсэлд дарагдахад амархан болсон цаг үе. Тайлбар, толь бичиг, конкорданс, газрын зураг, хэлний программ хангамж гэх мэт. Оюутнууддаа эхлэхийг үргэлж зөвлөдөг №1 хэрэгсэл бол маш энгийн: сайн орчуулга. 

Талархууштай нь, YouVersion-ы Библи апп шиг хэрэгслүүд нь олон арван хэрэгтэй орчуулгад хандахад хялбар болгодог. Би таныг эндээс эхлэхийг зөвлөж байна. 

Бурханы Үгийг мөшгин явах хүсэлтэй хүмүүсийг хүлээж байгаа эрдэнэс Үүнд бий. 

Зөвлөгөө: Та Библи судлалаа дараагийн шатанд гаргахыг хүсэж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Дуртай эшлэлүүдээсээ нэгийг сонгоод, тэр эшлэлийн 5 өөр орчуулгыг цаасан дээр бичээрэй. Та ямар ялгаатай/ижил төстэй зүйлс анзаарсан бэ? Уншигчийн хувьд таны ухамсар бол хамгийн сайн хэрэгслүүдийн нэг юм. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

How To Study The Bible (Foundations)

Бурханы Үг рүү ирэх үед сэтгэлээр унасан, дутуу дулимаг, эсвэл зүгээр л төөрсөн мэт санагдах нь элбэг. Миний зорилго бол Библийг амжилттай судлах хамгийн чухал гурван зарчмыг танд зааж өгөх замаар Библи судлах үйл явцыг хялбар болгох юм. Энэхүү төлөвлөгөөнд нэгдэж, Библийг зөвхөн мэдээлэл авахын тулд биш, харин яг өнөөдрөөс эхлэн амьдралаа өөрчлөхийн тулд хэрхэн унших талаар олж мэдээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Faithspring-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.ramosauthor.com/books/

Холбоотой төлөвлөгөө унших